Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын томоохон компаниудын захирлууд чуулна

МҮХАҮТ-аас  Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй Монголын ТОП аж ахуйн нэгж болон бусад томоохон  компанийн хүрээнд захирлуудынх нь дээд хэмжээний чуулга  уулзалт зохион байгуулахаар болжээ. “CEO Summit-2012”- чуулганд төрийн түшээд, УИХ-ын зарим гишүүн, ТОП компаний захирлууд оролцон  Монгол Улсын хөгжлийн өнөөгийн болон хэтийн асуудлууд,   хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт,  төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизм, эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих чиглэлээр чуулах гэнэ. Түүнчлэн 2012-2016 онд Засгийн газар улс төрийн намуудад хандаж буй санал санаачилга, боломжуудын талаар  тодорхой үр дүнд чиглэсэн  ажил хэрэгч уулзалт болох юм байна. Чуулга уулзалт өнөөдөр болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан