Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын соёлын өдрүүд Бээжинд маргааш эхэлнэ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Монголын соёлын өдрүүд арванхоёрдугаар сарын 5-наас 14-ний өдрүүдэд болно. 2014 оны хоёр улс Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрамдал хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны 20 жилийн ойн жил болгон зарласны хүрээнд энэ ажиллагаа болох юм байна.
Энэ түүхэн ойнуудыг тэмдэглэх хүрээнд БНХАУ, Монгол Улсын Соёлын яам хоёр улсын соёлын өдрийг өөр өөрийн улсдаа тэмдэглэхээр харилцан протокол байгуулсан юм.
БНХАУ-ын дарга Си Зимпинийг Монгол Улсад айлчлах үеэр Хятадын соёлын өдрүүд монголын нийслэл Улаанбаатарт өнгөрсөн наймдугаар сард болсон юм.
Бээжинд болох Монголын соёлын өдрүүдийн хүрээнд “Тэнгэрийн аялгуу” гала концерт, монголын байгаль, ард түмний амьдралын тухай өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан