Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн гал алдсан баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ


“Туркойз Хилл Ресурс” компани Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гарсан галын талаар өнөөдөр шинэ мэдээлэл хийлээ.

Тус үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал энэ сарын 3-нд гарсан билээ. Гал  энэ тээрмийн усан ангилагчийн резинэн доторлогоотой шугам хоолой болон булинга дамжуулах сувагт гарсан. Тэгэхдээ  баяжуулах үйлдвэрийн бөөрөнцөгт тээрэм, өндөр хүчдэлийн цахилгаан хангамжийн системд нөлөөлөөгүй байна.  Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж байгаа тул  баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.  Галын үзлэг, шалгалт өчигдөр дуусчээ. Гэвч хэдий хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоох ажил хараахан дуусаагүй юм. Гэхдээ галын улмаас томоохон хохирол учраагүй гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байна. Ингээд Оюу толгой компани  баяжуулах үйлдвэрээ дахин ажиллуулах бэлтгэлээ хангаж байгаа юм.

Одоо зөвхөн галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой бөгөөд өнөөдрөөс  ажилуулж эхэлжээ.  Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь дөрвөн бөөрөнцөгт тээрэм, дөрвөн усан ангилагчтай юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд энэ гал хэрхэн нөлөөлж болох тухай үнэлгээг удахгүй хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан