Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтан үеийнхнийг өнөөдөр дурсана

УДЭТ-ын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж СУИС-ийн Театр урлагийн сургуултай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  “Бид мартахгүй 2014” хүндэтгэлийн ёслол өнөөдөр болох ажээ.

Арга хэмжээ Монголын театрын музейд “Алтан тайзны эзэд” уран бүтээлийн үзэсгэлэнгээр эхэлж, “Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, “Алтан тайзны эзэд” баримтат киноны нээлтээр үргэлжлэх юм. Түүнчлэн өнгөрсөн сард тайзнаа шинээр найруулан тавьсан А.Очирбатын “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгээ ахмадуудаа хүндэтгэх гэнэ. Энэ жил 70 насны босгыг алхаж буй Ардын жүжигчин Д.Мэндбаярыг хүндэтгэхээс гадна бурханы оронд одсон алтан үеийн есөн уран бүтээлчийг онцлон дурсах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан