Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Сэр-Од: Монголд засаглалын хямрал нүүрлэж иргэдийн эрх зөрчигдөж байна


-Шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөл нэг байгууллагын тамга атгасан даргын үүрэг  гүйцэтгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийн өмнө хүчгүй болжээ-

Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын газрын дарга О.Сэр-Од “Би Монгол төрд 36 жил ажилласан. Үүний 18 жил ТӨХ-нд ажиллаж байна. Энэ хугацаанд хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйг  чандлан мөрдөж ирсэн. Одоо би хоёр өдөр өрөөндөө орж ажлаа хийж чадахгүй сууж байна. Монгол Улсад, Монголын төрд хуулиа дээдлэх ёс зүй алга. Үүнээс болж жирийн иргэн, төрийн албан хаагчийн эрх зөрчигдөж байна” гэсэн билээ. Ингээд түүний яриаг уншигч танд хүргэе.

-Та төрийн хууль тогтоомж хэ­р­эг­жихгүй, жирийн албан хааг­чийн эрх зөрчигдөж байна гэлээ. Энэ талаар тодорхой яриагаа эхлэх үү?
-Тийм.  Төрийн хууль тогтоомжийг уландаа гишгэж ардчилсан баг зүүсэн хууль завхруулагч олон хүн төрд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хууль бус шийдвэрээс болж маш олон хүн ажил алба, эрүүл мэнд амьдралаараа  хохирч байгаа юм. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс  хамгийн их дутагдаж,  олон түмний сэтгэлийг зовоож байгаа асуудал боллоо. Төрийн байгууллагын тамга барьсан дарга хууль, тогтоомжийг дураараа зөрчиж, гуйвуулж байгаа юм. Хуулийг дураараа тайлбарлаж өөрт ашигтайгаар шийдвэрлэдэг  жи­шээ баримт олон бий. Тухайлбал,  Н.Алтанхуягийн Засгийн газар огцор­ход төрийн бүх байгууллага, агент­лагийн дарга нар түр орлон гүйцэтгэгч болсон. Энэ тухай Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан юм. Гэтэл жинхэнэ дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хоёрын эрх, үүрэг ялгагдахаа байж.

Би одоогоор Төрийн өмчийн хо­рооны Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын газрын даргаар ажиллаж байна. Үүнийг өөрт тохиолдсон асууд­лаар тайлбарлая. ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цогт­баатар томилогдоод хоёр жил гаруй болж байна. Энэ хүн томи­логдсоноос хойш төрийн хууль тог­тоом­­жийг уландаа гишгэж  өөрийнх нь эрх үүрэгт олгогдоогүй хууль бус эрх үүрэг эдэлж байгаа юм. Тухайлбал, төрийн албан хаагчдыг элдэв шалтгаанаар өөнтөглөн чөлөөлж төрийн албаны шалгалт өгөөгүй маш олон хүнийг ажилд авлаа. Тэгэхдээ ойр дотны, хамаатан саднаараа төрийн албыг бүрдүүлж хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж буй юм. Үүнээс гадна УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж орон нутагт өмч өгсөн. Засгийн газрын хэмжээний эрх эдэлдэг. Төрийн өмчит компаниудын захирлыг хууль бусаар томилдог. Төрийн өмчит компаниудын алдагдал багасч үр ашиг сайжирлаа гэж дээш дэвших арга замаа засч худал мэдээлдэг гээд олон асуудал байгаа.  Эдгээр асуудлыг олон нийтийн сонорт хүргэе, мөн холбогдох байгууллагууд нь ч шалгаж буруу зөвийг нь тунгаах байх гэж бодож байна. Агентлагийн дарга төрийн албан хаагч байх учиртай. Гэтэл Д.Цогтбаатар улс төрийн албан тушаалтан шиг ажиллаж байгаа юм. Учир нь Дорнод аймагт улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд тус аймгаас УИХ-д нэр дэвшихээр бэлтгэж байгаа юм. Ингээд Дорнод аймгийн МоАХ-ны даргаар төрсөн дүүгээ, аймгийн засаг захиргаанд маш олон хүнийг хууль бусаар  томилуулсан. Тус аймгийн хамгийн том үйлдвэр цахилгаан станцын даргыг өөрийн талд ажиллуулах гэж хууль бусаар бүтэн жил ажлыг нь дүгнээгүй.

-Танд ямар асуудал тохиолдов. Энэ талаар тодруулаач?
-ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн намайг төрийн албанаас хууль бусаар халах, халагдах өргөдөл өгүүлэх гэж маш их дарамт шахалт үзүүлсэн. Энэ бол гэрчтэй. Би худлаа яриагүй. Тэгэхдээ ТӨХ-ны Тамгын газрын дарга бид хоё­­­­рыг  хэд хэдэн удаа дуудан уулзаж дарамталсан. Түүний намайг дарамталсан гол зорилго нь ТӨХ-ны даргын суудлаа жинхлэх явдал байсан. Үүнийгээ ч нуулгүй хэлж байсан юм. Удаа дараагийн энэ дарамтаас болж  миний бие муудаж 14 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн юм.  Ингээд дарамтад орж аргагүйн эрхэнд арваннэгдүгээр сарын 1-нд өвчний учир эмчлүүлэх шалтгаанаар ажлаасаа гурван сарын цалинтай чөлөө авсан юм. Би одоо ажилдаа орох эрхтэй. Гэтэл ажилдаа орох гээд хоёр /гурав/ хоногийн өмнө ирэхэд миний ажлыг орлон гүйцэтгэж байсан хүн намайг миний албан тасалгаанаас хөөж хамгаалалтын алба  дуудсан. Энэ бол намайг орлож байсан тэр хүн бус Д.Цогтбаатар түүнийг өөгшүүлж, турхирч хууль зөрчиж байгаа явдал гэж би ойлгож байгаа.

-Тэгэхээр таныг түр чөлөөтэй байхад чинь орлож байсан хүн төрийн албан хаагч мөн үү?
-Мөн. Миний удирдлага дор ажиллаж байсан мэргэжилтэн.

-Та энэ асуудлаар шүүхэд хандсан уу?
-Үгүй. Би яагаад шүүхэд хандах ёстой гэж. Ажлаас албан ёсоор халаг­даагүй тул ажилдаа эргээд орох эрхтэй. Харин Төрийн албны зөвлөлд уг асуудлаар хандсан. Хариуг нь удахгүй өгөх байх. Гэвч энд нэг асуудал бий.

-Ямар?
-Төрийн албны зөвлөл тухайн байгуул­лагын даргыг түр орлон гүйцэтгэгч хэн нэгийг ажилд авах, халах эрхгүй гэдэг. Мөн хууль бусаар ажлаас халагджээ гээд бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр хүнийг ажилд нь томилж чаддаггүй. Нэг ёсондоо шүүхийн шийдвэр, Төрийн албны зөвлөл нэг байгууллагын тамга атгасан дарга, даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийн  өмнө ямар ч хүчгүй байгаа юм. Нэг жишээ дурдъя. ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын хэлтсийн дарга В.Дарханбаатар  ажлаасаа хууль бусаар халагдсан тул ажилд нь эргүүлэн авах тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан юм.  Гэтэл  нэг жил сунжирч байж саяхан л ажилд нь авч байна. Үүн шиг олон жишээ бусад байгууллага, агентлагт гарч байдаг болж.

-Тэгэхээр төрийн алба, ажил яагаад ийм байдалд хүрэв гэж та бодож байна вэ?
-Монгол Улсад засаглалын хомсдол нүүрэлсэнтэй холбоотой. Иргэд өнөөдөр хоногийн хоолны төлөө зүтгэж өөрсдийн эрх эрх чөлөөны төлөө тэмцэж чадахгүй байна. Төрийн эрх баригчид ч  хүний эрх, эрх чөлөөг үл тоож түүнийг нь эдлүүлэх талаар анхаарч дэмжихгүй байгаа юм.  Жишээлбэл, шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж цагддаг. Ингээд амь нас, эрүүл мэндээр хохирч байгаа хүмүүс бидний нүдэнд ил байна шүү дээ. Хамгийн гол нь, хүн бүр эрх, эрх чөлөөгөө хамгаалж дуугарахгүй байгаагаас болж дарангуйлалд оржээ гэж хэлж болно. Өнөөдөр төрийн ч бай хувийн ч бай алба ажил хийж буй хэн ч гэсэн бид  даргаасаа, ажлаас халагдахаасаа айдаг болсон байна. Үүнээс болж эрхээ эдэлж чадахгүй, элдэв дарамтад орж байгаа юм.

-Хэрэв таныг цаашид ажлаа хийх нөхцөл бололцоо олгохгүй бол яах вэ?
-Надад тохиолдсон энэ явдлыг өнгөц харахад ганц миний асуудал. Гэвч  монгол хүн бүрт тохиолдож болох, нийгэмд бугшиж буй идээ бээр гэдгийг ойлгох хэрэгтэй. Би үүнтэй тэмцэнэ. Би МоАХ-ны гишүүн. Ийм нийгэм байгуулахын төлөө бид тэмцээгүй, хүсээгүй.  Тэгэхээр надтай адил эрх нь зөрчигдсөн олон хүн нэгдэж тэмцэхийг уриалж байна. Учир нь Монгол Улсад шударга ёс тогтоход бидний нэгдэл, тэмцэл тус нэмэр болно гэж үзэж байгаа юм. Цаашид зохих зөвшөөрлийг нь хуулийн дагуу авч гэр бариад эрхээ хамгаалах, шударга ёсны төлөө тэмцэнэ.  Үүнд эрх нь зөрчигдсөн олон хүн нэгдээсэй гэж хүсч байна.

0 Сэтгэгдэл
Цогтбаатар гэх дампуу донгио нөхрийг хусч хаясан чинь харин ч болж байна. Нэг их хэлмэгдсэн хүний хүүхэд болж жүжиглэдэг юм. Хэлмэгдсэн гэх хүн болгоны хүүхдэд ажил өгөх ёстой бол би ч авмаар байна. Гэхдээ төрийн хүн гэж ямар хүн байх ёстой, хэр шударга ажиллах ёстой, тэр шалгуур нь хэр өндөр байх ёстойг мэддэг учраас одоохондоо улам сайн сурч боловсрох нь чухал байна гэж би боддог. Тэрнээс бус энэ нөхөр шиг, хуулийн ангийг хулхидаж төгсчихөөд, дээрээс нь олигтой тогтож ажилласан газар байхгүй байж дарга болохыг мөрөөдөж, галзуурч явахгүй. Хэдэн сар ажиллахдаа овоо мөнгөтэй болсон гэсэн энэ нөхөр. Бас ч үгүй ганц нэг газар МИАТ, Монрос, Эрдэнэт, ТЭЦ-3, ТЭЦ-4-д хэдэн хүн шахаад овоо мөнгө тэднээсээ цохичихсон, түүгээрээ бас бус улс төрд мөнгө гаргасан шиг яваа гэж байгаа. Тэгээд ч эднийхэн удмаараа олиггүй улс гэдгийг Сүхбаатарынхан мэднээ. Тийм учраас хоёр ч удаа нэр дэвшээд ирэхэд нь бид дэмжээгүй юм. Одоо тэгээд ч тэтгэвэртээ гарлаа даа. Ганц жил л үлдэх шив. 60 хүртэл нь нэг ажил өгч л таарах байх. "Одоо л гайгүй цохичих юмтай газар очвол нэг цөм хийгээд 60 гараад хууль өршөөх насанд хүрчихнэ. Тэгвэл тэгээд боллоо л гэсэн үг" гэж ярьж яваа хүнд ямар ч ажил өгмөөр юм бэ дээ. Төрийн өмчийн дунд зэргийн компанид цаг нөхцөөх л хэрэгтэй болох байх даа.
estoi unen yarij bn naad tsogtoo chini estoi bag zuusen nuhur gants dornod bus gehgui olon erchim huchnii kompanii zahirluudiin gereeg huuli busaar dugneegu bgaa olnii huch olomgui dalai gedeg shuu tsogtoo darga mini. buruu zuil hiigeed baibal burhan odoo bish yumaa gehed negen ued chini shiitgel irnedee. erchimiin olon zahirluud negdehed belen bgaa shuu. mongol ulsiinhaa gal golomtoor toglood uudluhgui shuu chi
СЭРОД БОЛ АЖИЛ ХЭРЭГЧ ХҮН АСУУДАЛД ТӨРИЙН ӨМНӨӨС ХАНДДАГ ТЭР ЦОГТБААТАР ГЭЖ ХААНААС ГАРААД ИРСЭН ЮМ ХУДАЛ ЯРЬСАН ХҮН Л БАЙНА АЖЛАА ХИЙДЭГ БАЙСАН ЮМ БОЛ ЭНЭ УЛСЫН ҮЙЛДВЭРҮҮД ЧИНЬ ТӨРӨӨС МӨНГӨ ӨГӨӨД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БОНДООС МӨНГӨ ГАРГАЖ ӨГӨӨД БАЙХАД ЯАГААД АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГҮЙ ЮМ БЭ БАС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ НЬ ТӨР НЭМЭЭД БАЙХАД ЯАГААД ӨРИЙН СҮЛЖЭЭ ШИНЭЭР БИЙ БОЛЧИХОВ ЦОГТБААТАРЫН УДИРДАЖ БАЙГАА ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛ МУУ АЖИЛЛАЖ БАЙХАД ЭНЭ ХҮН ЮУ ХИЙЖ БАЙНА ААР СААР ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙЖ БАЙХААР ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ ТАНСАНЛАЖ БАЙГАА КОМПАНИУДАА ШАЛГААЧ ХЯНАЛТГҮЙ ЗАРДАЛ ГАРГААД ҮНЭ НЭМЖ АРД ТҮМЭНД ЛАЙ БОЛДОГИЙГ БОЛИУЛАА ТАНЫ ХИЙХ АЖИЛ ЭНЭ БИШ ҮҮ ДАХИН ХЭЛХЭД ТАНЫ ХАРИУЦЛАГҮЙГЭЭС КОМПАНИУД ЧИНЬ ХЭТЭРХИЙ ИХ ҮРЭЛГЭН ИДЭЖ УУЖ БАЙНА ШҮҮ ТАНЫ ҮЕД ИЙМ БОЛЛОО
Энэ Сэр-ОД гэж дандаа худлаа ярьж явдаг увайгүй нөхөр Үр хүүхдээ хүртэл түлхэж турхирч суудаг хүн өөрөө. Хуулийн өмнө очоод шударгаар шүүлгээч дээ явган хэрүүл хийж байхын оронд
маш зөв ярьж байна, үнэхээр монголчууд өнөө маргаашаа бодож, үг дуу ч гаргах эрхгүй яг л боол мэт ажиллаж амьдарч байна шүү дээ, тэмцэх хэрэгтэй,
Хамгийн их уншсан