Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайдын төлөөх МАН-ын уралдаант шалгаруулалт


МАН-ынхан Засагт орохоос болж яаж хуваагдаж, талцан муудалцаж байгааг Ө.Энхтүвшин гишүүний захидал ил болгож өгсөн. Даваа гарагийн бүлгийн хурал дээр энэ захидалтай холбоотойгоор МАН-ынхан барилцаж авах нь холгүй юм болж, багагүй бужигнасан гэнэ. Намын даргын бурууг шүүж, сандал суудлын хуваарилалт таалагдахгүй байгаа хэсэгт нь бас ч гэж олон хүн нэгдсэн аж. Ө.Энхтүвшин гишүүнийг дэмжигчид нэмэгдсээр, улмаар намын дарга М.Энхболдод итгэл үзүүлэх эсэхийг хөндөх тухай өөр хоорондоо ярилцах болж. Удахгүй МАН-д дахиад нэг жигүүр, хөдөлгөөн үүсэхдээ тулсан бололтой. Тэгээд ч Ө.Энхтүвшин гишүүнд жигүүр байгуулж байсан туршлага хангалттай бий. Ямар ч байсан МАН-д намын даргын тал болоод эсэргүүцэгчид гэсэн хоёр хуваагдал гарчээ. Гадагшаа гарах нь бага ч бүлэг, намын төвшиндөө санал бодлоо нэгтгэхэд хүнд байдаг болсон гэнэ. Өчигдөр гэхэд УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд Удирдах зөвлөлтэйгээ өргөтгөсөн хуралдаан хийж, бас л зөрчил, маргаан нь ч үргэлжилсэн байна. Сайд нар батлагдсан учраас дараа дараагийн томилгоонуудыг хэлэлцжээ. Дэд сайдыг бусад намуудтай солбиж тавина гэж байгаа ч аль яам, ямар салбарыг авах талаараа ярилцсан аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой” гэж мэдэгдээд удалгүй хэдхэн хоногийн дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахаар шийдэж ачаа үүрэлцэж эхэллээ. Ингэж шийдэхдээ намын даргаа намынхаа нөхөд, Удирдах зөвлөлөөр сайтар хэлэлцэж, зөвшилцөөгүй тухай Ө.Энхтүвшин гишүүний захидалд дурдсан. Зүүний хүчний холбоог хэт шүтэн биширч, зургаан сайдын суудлаас дөрвийг нь өгснийг намын гишүүд нь буруутгаж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө намынхаа нэрийг сольж, өөрчилж, хуваагдсанаас болж ялгадал хүлээсэн гол буруутныг У.Хүрэлсүх ч гэдэг. Гэтэл 2016 оны сонгуулийн өмнө АН-ын урилгыг хүлээн авч, хамтарсан Засгийн газарт орж байгаа нь ирэх сонгуулийн ялагдлын үндэс суурийг дахиад л У.Хүрэлсүх тавилаа гэж дургүйцэгчид ч бий. Шадар сайдын суудлыг буруу хүндээ өгсөн гэсэн ил далд гомдол М.Энхболдыг дарж буй гэнэ. Ер нь, Шадар сайд гэлтгүй сайд нарыг нэр дэвшүүлэн оруулахад ямар нэг байдлаар наймаа, тохироо явсан байх гэсэн таамаг МАН-ынхан дунд гарчээ. Чадвар, чансааг нь харгалзахгүйгээр зүгээр л сайдын суудлыг наймаалцсан тухай тэд ярилцаж байна. Тийм ч болохоор дэд сайдад өрсөлдөгчид дунд хэн нь илүү үнэ хаялцах вэ гэх дуудлага худалдаа МАН-д эхэлсэн гэх.

Сү.Батболдын танхимд орохдоо хэтэвчний хэмжээгээрээ уралдаж байсан шигээ энэ удаад тийм шалгуур дэд сайд нарт тавьсан гэж эх сурвалжууд хэлэв. Жишээлбэл, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, “Монполимет” компанийн захирлаас Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд болж байсан Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар 2012 онд ажиллаж байсан “Бишрэлт” группээр овоглодог Б.Ундармаа, МАН-ын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нарыг дэд сайдад ярьж байгаа аж.

Тэд 2016 оны сонгууль хүртэл ажиллалаа гэж бодоход дараагийн нүүдлээ тооцоолж ийм алхам хийв бололтой. Ер нь, сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс дэд сайд болдог нь бичигдээгүй зарчим. Аль ч намд байдаг сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвших эрхээ өвөртлөхийн тулд намдаа зохих ёсны татаас өгдөг. Тэр нь энэ удаад 100, 200 саяаас ч илүү гарсан тухай яригдаж байна. Зарим нь 500 сая төгрөгөөс багагүй мөнгө намдаа хандивлаж байж нэр дэвшигчийн эрхээ түрүүлж авлаа гэж тайлбарлах нь ч байгаа юм. Тэгэхээр дэд сайдын суудал МАН-д хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэсэн үг. Мэдээж зөвхөн эднээс гадна өөр бусад горилогч Ардын намд цөөнгүй бий. Энд тэнд хэвлэл, сайтаар нэр нь гарч эхэлсэн хүмүүс ч гэсэн зүгээр нэг оргүй хоосноос нэр дурдагдаагүй л байх. Энэ мэтчлэн дэд сайдын уралдаант шалгаруулалт намуудад эхэлж. Ялангуяа МАН-д бол жинхэнэ хэрүүл, тэмцэл, эсэргүүцэл дундаас гарч ирж таарах нь.

0 Сэтгэгдэл
Ардын нам ийм мөнгөний умнуудыг томилоод 2016 онд унах нүхээ өөрсдөө ухаж байгаа . Гоё шүү дээ.
Юугаа ч мэдэхгүй, амьдралаас тасарсан, хүнтэй хүн шиг харьцах чадваргүй, эцэг эхийнхээ хөрөнгөн дээр туйлширсан, ажилчидтайгаа зарц, боол шиг доромжилж, дээрэнгүй харьцдаг, өгч байгаа өчүүхэн цалингаа буцаагаад дээрэмдээд авдаг, мөнгөнд нүдээ ухаад, чөтгөртэй наймаалцсан гарууд байна аа байна, байна шүү байна
ОХУ-н Термок нэрийн 5мм-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригчийг ашигласнаар вакум цонхны хөлөрч цантах,усан дусал мөстөх асуудал арилна.Мөн цонх хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2.5-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Олон удаа ашиглаж,хэрэглэдэг.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Harankhuu l egch bolohoos Saranchimeg turiin ajliin turshlagatai
Эднээс Х.Алтай, Гарамжав 2 нь арай дээр. Нэг нь боловсролтой, Монголд хэрэгтэй үнэтэй мэргэжилтэн. Нөгөө нь амбицгүй, амьдралаар туршлагажсан, эр бор зүрхээрээ явсан хүн. За, бусад нь бол худлаа, амбиц лобби хөөсөн, төрд гарлаа ч юм хийхгүй, хувийн эрх ашгийн нөхөд, ноход.
Хамгийн их уншсан