Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны олимп Вашингтонд болох уу


Вашингтон хот 2024 оны олимпыг зохион байгуулах эрхийн төлөө дорвитойхон өрсөлдөхөөр шийджээ.
2024 оны олимпыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпын хороо 2017 онд сонгоно. Тус олимпын эрхийн төлөө АНУ-ын Бостон, Лос-Анжелес, Сан-Франциско болон Вашингтон хот өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж. Дэлхийн бусад хоттой өрсөлдөхийн өмнө АНУ-ын эдгээр хотууд дотроо шалгаруулалтаа явуулна. Харин энэ шалгаруулалтад Вашингтон ялахын тулд PR-ын кампанит ажлаа маш хүчтэй багт хариуцуулжээ. Тухайлбал, багийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Б.Обамагийн сонгуулийн кампанит ажлыг хариуцан зохион байгуулсан Жим Мессина болон сенатор Митт Ромнигийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн удирдагч Мэтт Роадес нар багтжээ. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирддаг PR-чид ажиллаж байгаа учраас Вашингтон хот АНУ-ын бусад хотуудыг төдийгүй дэлхийн хотуудыг ч ялж, олимп зохион байгуулахад ойрхон байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан