Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн зах зээлд 8.5 сая еврогийн төсөл хэрэгжинэ


Монгол Улсад 162 их дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Гэтэл нийт төгсөгчдийн 36 хувь нь л ажлын байртай болдог гэсэн мэдээ бий. Тэгвэл үлдсэн хувь нь хаана, хэрхэн шингэдэг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Мэдээж дэлгүүрийн худалдагч, үйлчил­гээний ажилтан, хоолны газарт бэлтгэгч гээд юу эсийг хийдэг ч дөрвөн жилийн турш зорьж тэмүүлж бас багагүй мөнгө үрж байж олж авсан мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Өөр нэг баримт гэвэл ирэх жилүүдэд Монголын хөдөө аж ахуйн салбарт эзэлж буй ажиллах хүчний тоо 25 хувиар буурна гэсэн үзүүлэлтийг гаргасан тухай мэргэжилтнүүд хэлж буй юм. Энэ бүхнээс үзэхэд Монголд хөдөлмөрийн зах зээл ямар төвшинд хөгжиж байгаа нь тодорхой.

Эрс тэс уур амьсгалын “ачаар” өнөөдөр Монголд улирлын чанартай ажлын байранд ажиллагсад багагүй ху­вийг эзэлж байна. Аль ч салбарт ийм байдал бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гээд л... Зөвхөн газар тариалангийн салбарт гэхэд 36 мянган ногоочин өнөө­дөр ажиллаж, амьдралаа зал­гуулдаг гэнэ. Гэвч энэ бол ногоо тариад хураадаг л хүмүүс гэсэн үг. Хавар тарьж, зун ургуулж, намар ногоогоо борлуулчихаад өвөлдөө тэд юу хийдэг вэ. Цаашид хэр­хэн амьдралаа залгуулж байна вэ. Монголчуудын хувьд нэг улирлыг амралтад зориул­чи­хаад хангалттай амьдрах боломж хэр билээ. Уул уурхай­гаас хамаарсан эдийн засгаа дагаад уул уурхайн салбарт ажиллахыг хүсэгчид ч нэмэгдсээр байгаа боловч энэ нь бас л улирлын чанартай хэлбэлзэж байдаг ажлын байр. Ер нь бид энэ асуудлыг хэрхэн зо­хицуулах боломжтой юм бол оо. Салбарын яамд төсөл хө­төлбөр төдийгээр үй олноор нь ажлын байр нэмж чадах гэж үү.
Монгол дахь ажилгүйд­лийг бууруулахын тулд  гадаа­дын томоохон төсөл хөтөлбөрүүд багагүй хэрэгжиж буй. Ялангуяа өрхийн үйлд­вэр­лэлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэг­дүүлэхийн тулд хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд нэг биш, нэлээн олон бий. Хамгийн гол нь энэ бүхнээс бидний хүлээсэн үр дүн гарч чаддаг уу. Хүнс хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Евро­пын  холбоотой хамтран аж­лын байрыг нэмэгдүүлэх, хөдөл­мөрийн зах зээлийн хууль эрх­зүйн орчинг сайжруулах зо­рилт бүхий 8,5 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр болсон бө­­гөөд өчигдөр талууд нэгд­сэн зөвшилцөл хийхээр уул­зал­­дав. “SECIM” нэртэй төсөл ёсоор жижиг дунд үйлд­­­­вэр­­­­лэлийг хөгжүүлэх, мэр­­­гэжлийн боловсролыг дэм­­­­­­­жих, Монголын хөдөл­мө­­рийн зах зээлийг нэгдсэн стандарттай, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зэрэг томоохон ажлуудыг хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр та­ван жилийн хугацаанд хэрэг­жүүлэхээр болсон аж. Төсөл ҮХААЯ /хуучнаар/, Хөдөлмөрийн яаманд хэрэг­жи­хээр эхний шатандаа боловсруулагдаж бэлэн болсон бол саяхан шинээр батлагдсан Засгийн газрын бүтцээс шалт­гаалж, Аж үйлдвэрийн яам дээр нэг хэсэг нь хэрэгжихээр болсон байна.

Төслийг хэрэгжүүлэгч Европын холбооны зүгээс үүнд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн ч манай талаас элдэв саад бэрхшээл гарахгүй гэдгийг албан ёсоор хэлж байлаа. Учир нь төслөөр ямар, ямар ажлууд хийх тал дээр үндсэндээ тохиролцож чадсан болохоор төслийн нэгжийг байгуулахад төдийлэн бэрх­шээл гарахгүй гэнэ. Хамгийн гол нь төсөл бодит үр дүнтэй болох хэрэгтэй гэж байлаа. Өөрөөр хэлбэл, 36 мянган ногоочин маань намартаа хэдэн ногоогоо борлуулчихаад өвөлдөө гэртээ суух биш цаашид боловсруулах хадгалах, үрийн аж ахуйтай болох гэхчлэн бодит ажилд төслийн 50 хувийг зарцуулья гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан