Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлтийн бүртгэл хойшилжээ


Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх хоёр дахь удаагийн бүртгэл нийслэлд өчигдөр эхлэх байсан ч тодорхой хугацаанд хойшилсон талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн II хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндий I хэсэгт газар өмчлүүлэх юм. Дээрх байршилд 14490 иргэн газар өмчлөх боломжтой бөгөөд 2245 га газар хамрагдаж байгаа аж.
Харин цахим хэлбэрээр газар эзэмших хүсэлт гаргахад өмнө бүртгүүлсэн иргэд автомат сонгон шалгаруулалтад шууд орох бол анх удаа бүртгүүлэх иргэд Нийслэлд болон хөдөө орон нутагт газар өмчлөөгүй байх, НӨХГ-аас хөдөө орон нутагт газар өмчлөхийг хүссэн лавлагаа аваагүй байх, 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн байх шалгуур үзүүлэлтийг давсан байх шаардлагатай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан