Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Цэрэндолгор Пакистаны өрсөлдөгчөө хол хаяж түрүүллээ


Монгол бүсгүй Э.Цэрэндолгор тундрыг 300 км нохой чаргаар туулах уралдаанд оролцох цахим санал асуулгад өрсөлдөн 180 сая хүнтэй Пакистаны өрсөлдөгч Мойн Ханыг 10 орчим мянган саналын илүүтэйгээр түрүүллээ.

Санал асуулга өчигдөр Улаанбаатарын цагаар 18 цагт өндөрлөсөн бөгөөд нийт дүнгээр 48 мянга гаруй хүний санал авчээ. Монголоос өрсөлдөж буй Э.Цэрэндолгор саналын тоогоор тэргүүлэхэд монголын 100 мянган нүүр хуудас хэрэглэгчдийн бараг тал хувь нь саналаа өгсөн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан