Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Паралимпийн аварга Г.Оюуныг УИХ-ын гишүүд хүлээж авч уулзав


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өчигдөр Азийн Паралимпийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа.

Г.Оюун нь БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн Паралимпийн наадмын жудо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн. Олон улсын нэр хүндтэй наадамд гаргасан энэ амжилтыг нь үнэлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн удирдлагууд тамирчин Г.Оюуныг хүлээн авч уулзан, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав. Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан