Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Америкийн Тэнгисийн цэргийн хүч лазер хэрэглэх болно
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нь Персийн буланд байрлаж байгаа десантын "Понсе" усан онгоцонд дээр нь байрлуулсан байлдааны лазерын "LaWS" төхөөрөмжийг өөрийгөө хамгаалах зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ. Энэхүү байлдааны лазерыг тус онгоцон дээр байрлууснаас хойш олон сарын турш туршилтын горимоор ашиглан хэрэглэх үндсэн дүрмийг боловсруулсан байна.
Туршилтын үеэр "LaWS" лазер бага оврын өөрөө нисэгч төхөөрөмж, тийрэлтэт гранат, олон хийлдэг завины хөдөлгүүрийг амжилттай онож устгасан байна. 2016-2017 онуудад илүү хүчтэй, 100-150 киловаттын хүчтэй лазерын төхөөрөмж ашиглах
туршилт явуулахаар болж.Байлдааны " LaWS" лазерыг 2007 оноос хойш угсран туршиж байгаа юм. 30 киловаттын хүчтэй энэ зэвсэг нь хатуу биет лазерыг ашигладаг. Энэ лазер нь алсын зайнд бай онох чадваргүй ч бага оврын нисэх төхөөрөмжийг ойр ба дундын зайнд амжилттай онох чадвартай. Мөн нисэх төхөөрөмж, усан онгоцны хяналтын төхөөрөмжийг ажилгүй болгож чаддаг.
0 Сэтгэгдэл