Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн гүйх үү


“Мэдээлэл технологийн менежментийн академийн сургалт нийгэмд хамгийн хэрэгцээтэй мэргэжилтэнгүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэж байна”



-Сайн байна уу?. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай “Мэдээлэл Технологи, Менежментийн Академи”-ийн талаарх үйл ажиллагаа, сургалтыг маш их сонирхож байна л даа, тиймээс та бүхэн үйл ажиллагаа, сургалтын талаараа танилцуулна уу?
-Юуны өмнө нийт мэдээллийн технологи, дизайн сонирхдог болон энэ чиглэлээр ажиллаж бүтээж байгаа залуус та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Манай мэдээлэл технологийн менежментийн академи нь
• Autodesk, 3D Max
• Design, Adobe
• IT Hardware
• Web technology
• Professional Software гэсэн 5 чиглэлээр сургалт тогтмол зохион байгуулаад удаж байна.
Ямар нэгэн төсөл хөтөлбөр явуулахдаа урьдчилан төсөөлж, бодит үр дүнг тооцож ажилладаг болоод байна. Гэсэн хэдий ч манай ажлын байран дээр ажиллаж байгаа залуусын мэдлэг дутсаар байна. Тиймээс манай академийн үйл ажиллагаа нь тэдгээр залуусыг мэргэжлийн түвшинд өөрийн ажлыг хийдэг чадвартай болгохын төлөө ажиллаж ирлээ.

-Танай академийн боловсролын сургалт их үр өгөөжтэй, хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна. Тэгхээр энэ нь танайд хичээл зааж байгаа багш нарын ур чадвартай холбоотой гэж үзэж болох уу? эсвэл танай зааж байгаа хичээл тийм нийгэмд шаардлагатай байгаа гэж хэлж болох уу?
-Аль аль нь тийм гэж хариулмаар байна. Манай багш нэр мэргэжлийн чиглэлээрээ 10 гаруй жил ажилласан мэргэжлийн хүмүүс зааж байгаа. Тиймээс манай хичээлийн сургалтын үр дүн их үр өгөөжтэй харагдаж байгаа юм. Нөгөө талаараа манай их, дээд сургууль төгсөгчид маань зөвхөн дүн, диплом, сертификатны араас хөөцөлдөж байна. Гэвч тэдгээр бэлтгэгдсэн ажиллах хүч маань яг ажлын байран дээр гараад ирхээрээ тухайн аж ахуйн нэгж байгууллагадаа маш ихээр гологддог. Энэ үед тухайн байгууллага тухайн хүнийхээ суурь харилцаа, өөрийгөө авч яваа байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгч ажилд тэнцэх үгүй эсэх дээр үзэмжээр шийдхээс цаашгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн дадлагатай боловсон хүчинг бэлтгэх талаар сургалт маань яг голыг нь олж заадаг. Энэ нь манай багш нартай холбоотой гэж үздэг. Учир нь манай багш нар ажилд нухлуулж, түүнийхээ үр дүнд хүрч ажиллаж үзсэн туршлагатай хүмүүс байдагт оршиж байгаа юм.

-Тэгвэл танай мэргэшүүлэх сургалтын талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай мэргэшүүлэх сургалт маань
Үндсэн 3 багцаар явж байна.
1. Интерьер, экстерьер дизайн
2. Мэдээллийн технологи, Сүлжээ, засвар
3. Програм хангамж гэсэн байдлаар сургалт явагдаж байна.
Манай дизайны чиглэлээр суралцаж төгсдөг оюутнууд маань маш өндөр мэргэжлийн боловсролтой төгсөж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл яг тухайн ажлын байрандаа шууд тэнцэх чадвартай боловсон хүчин болж мэргэшиж байгаа гэсэн үг юм.
Мэдээлэл технологийн чиглэлээр манайх харьцангүй хямд үнэтэй бас энэ чиглэрээр суурь сургалт гадуур явагдахгүйтэй бас холбож тайлбарлаж болно. Учир нь энэ мэдлэгийн үндсийн манайхан өөрсдөө сурах ёстой гэж үздэг. Гэвч тийм биш юм. Үүнийг ямар ч мэдлэгтэй хүн суралцаж өөрийнгөө илүү мэдээллийн зуунд чадварлаг болгож өгнө гэсэн үг. Үүнээс гадна тухайн суралцаж төгссөн хүн өөрөө компьютер тоног төхөөрөмжөө засварлах чадвартай болдог. Энэ бол маш их давуу тал гэсэн үг юм.

Програм хангажийг бид мэргэжлийн түвшинд харьцагүй мэргэжлийн түвшинд бэлтгэж өгнө гэсэн үг юм. Энэ сургалтанд огт програм хангамжийн талаар ойлголтгүй хүнийг мэргэжлийн түвшин гаргаж өгнө гэсэн үг. Энд вэб програм хангамж, мэргэжлийн application програм хангамж бэлтгэх сургалт явж байна. Мөн манайх 2015 оны эхнээс эхлэн Android хэл дээрх програмчлалын сургалт зохион байгуулж эхлэх гэж байна. Ингэснээр та өөрийнхөө гар утсандаа дуртай програм хангамжаа өөртөө зориулаад бэлтгэж болно гэсэн үг. Ер нь ирээдүйд та компьютер хайж ажиллах биш харин гар утсан дээрээ бүх үйлдлийг хийх шаардлага тулгарах нь тодорхой тиймээс та утсаа өөрийн хүссэнээрээ яаж өөрчлөх нь таны мэдэлд гэсэн үг юм.

-Танай академид суралцах хүсэлтэй залууст юу гэж хэлмээр байна?
-Манайд ирж суралцсанаар Монгол улсад дутагдаж байгаа нарийн мэргэжилтэнгүүд энд бэлтгэгдэж байна. Тиймээс та бүхэн цаг хожиж манайд эртхэн ирж суралцахыг та бүхэнд зөвлөж байна. Цаг хугацаа алдалгүй нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа залууст хэлхэд манай улсын нийгэм эдийн засаг цаашид маш ихээр хөгжих болно. Тэр үед таны мэдлэг чадвар таны өөрийн амьдрал тань хэрэг болох болно. Тиймээс манай сургалтанд сууж маш богино хугацаанд өөрийгөө хөгжүүлэх боломж та бүхэн нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна.
Түүнчлэн шинэ он болж байгаатай холбогдуулан нийт төгсөгчдөдөө баярын мэнд дэвшүүлье. Та бүхний ажилд тань амжилт хүсье.

Дараах чиглэлээр элсэлт авч байна

Академик сургалт:
1.    Инерьер экстерьер дизайнер: Автокад, 3ди макс, Фотошоп, Корел програмуудыг бүрэн заана. Суралцах хугацаа: 3 сар, Мэргэшүүлэх ромбо диплом олгоно. Төлбөр: 900,000 төгрөг. 1-р сарын 22-нд хүртэл бүртгэнэ.

2. Програм хангамж: Visual basic 2008, C, C#, JavaScript, Android application, MSSQL, MySQL, Oracle программудыг заана. Суралцах хугацаа: 3 сар, Мэргэшүүлэх ромбо диплом олгоно. Төлбөр: 900,000 төгрөг. 2-р сарын 02 хүртэл бүртгэнэ.

Сертификат олгох курс сургалт

1. Автокад 2015 програмыг анхан шатнаас бүрэн заах сургалт: 2ди, 3ди заагдана. Суралцах хугацаа: 1 сар, Сертификат олгоно. Төлбөр: 450,000 төгрөг. 12-р сарын 23,25-нд эхлэнэ. Цагийн хуваарь: 18:00-21:00.

2. Хэвлэлийн эх бэлтгэл: Фотошоп, Корел драув, ИнДизайн, Илластратор. Суралцах хугацаа: 21 хоног, Сертификат олгоно. Төлбөр: 390,000 төгрөг. 12-р сарын 22-нд эхлэнэ. Цагийн хуваарь: 10:00-12:30.

3. Мэдээлэл технологийн инженер: Үйлдлийн систем, сүлжээ, техник хангамж, сервер гм. Суралцах хугацаа: 14 хоног: Сертификат олгоно. Төлбөр 250,000 төгрөг. 12-р сарын 22-нд эхлэнэ. Цагийн хуваарь: 12:30-15:00 цаг.

4. Вордпресс: код бичилгүй вэб сайт хийж сурах: Төлбөр: 290,000 төгрөг. 12-р сарын 22-нд 15:00-18:00 цаг

5. Вэб програмчлал: HTML, CSS, PHP, MySQL, JavaScript, C# Төлбөр: 390,000 төгрөг. 12-р сарын 26-нд 15:00-18:00

6. Android програмчлал: Android software Төлбөр: 450,000 төгрөг. 2015 оны 2-р сарын 2-нд 12:00-15:00

Манай хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Барилгачдын талбайн урд талд Center 34 төвийн 3 давхар 303 тоотод манай сургалтын төв ажиллаж байна.
Холбогдох утасны дугаар: 70001577, 8809-1577, 9609-1577, 99146901

www.facebook.com/mtma.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан