Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Батаарын араас Ногоон Дарь эх

Монголоос алдагдсан динозаврын яс АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин зүтгэлээр зогсоож динозаврын ясыг эх орондоо авчирч байсныг уншигч та санаж байгаа биз ээ.

Гэтэл саяхан Францын Парис хотод дуудлага худалдаагаар гадаадын иргэний өмч болсон Ногоон Дарь эх шуугиан тариад байна. Тэгвэл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн 17 дугаар зууны соёлын өвийн дээж Ногоон Дарь эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийсэн юм.

Учир нь монголын түүх дурсгалын өв болсон энэ бүтээлийг эх орондоо авч ирэхээр Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болоод байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болжээ. Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болсон юм. Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг олон улсын конвенцийн дагуу ч ажиллах болсныг энэ үеэр ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Tuhain uyd tor barij baisan MAHN avligachid medne shuu dee? Mon Bogdyn Hatny hereglej baisan ed zuilsiig MAH avligachid idelj tamhilj yavdag shuu dee? ted nar shorond oroh uu?
шуналтануудын гаргасан зүйлийг аючрах гэж мөнгө зарж байх гэж дээ манай монголчууд ийм байхад яаж өөдлөх вэ дээ
Хамгийн их уншсан