Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн тусгайнхан азийн аваргаас мөнгө, хүрэл медальтай иржээ

БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн кёкүшинкай каратэгийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод ирлээ.

Энэ сарын 6-8-нд болсон тэмцээнд 15 орны 64 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн  ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртжээ. Хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарсан байна. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос эхэлж хичээллэсэн бөгөөд армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан туршлагатай аж.

0 Сэтгэгдэл
mongol erchuud hiimorlig mundag shdee
Хамгийн их уншсан