Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“НVХТ ТУР”-ын нүглийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан илчиллээ


Улстөрчдийн халаасанд багтсан “Нvхт тур”-ын монополчлол энэ засгийн газрын vед ч дуусах­­гvй vргэлжлэх болол­­той. Учир нь катерингийн vйл ажиллагаатай нь холбоотойгоор “МИАТ” болоод “Нvхт тур” ХХК-ийн ужгирсан тvншлэлийн ард нэр бvхий улстєрчдийн эрх ашиг нуугдаж байгааг тус газрын алба хаагчид ил цагаан мэдээлж байсан удаа ч бий. Товчхондоо бол агаарын хєлгєєр зорчиж байгаа гадаад дотоодын зорчигчдын хоолыг єндєр vнээр худалдах нь тэдний халаас нэгтэй нєхдvvдэд их хэмжээний ашиг орж ирэх учраас єнєєг хvртэл монополь байдлаа хадгалсаар ирсэн нь нууц биш юм. Єєрєєр хэлбэл, Зам тээврийн яам, ТЄХ гэх хоёр том газар “МИАТ” ХК-ийг заавал “Нvх тур”-тэй катерингийн гэрээ байгуул хэмээн дарамталж тэднийг ацан шалаанд оруулаад байгаа тухайг эх сурвалж мэдээлж байна. Манай сонин хоол нэртэй хороор бусдын эрvvл мэндэд заналхийлж буй тус компанийн катерингийн vйлчилгээний асуудлыг олон удаа хєндєн бичиж байсан боловч тэдний ар талыг даагчид нь нєлєє бvхий улстєрчид байсан учраас тэд ийнхvv даварсан хэрэг. Тиймээс “Нvхт тур” ХХК-нд зоригтойхон шалгалт хийчих тєрийн албаныхан ч олдоогvй юм. Бурхангvй газрын бумба мэт галзуурч байсан “Нvхт тур”-ын нvглийг НМХГ-ийнхан єнгєрсєн баасан гарагт харин ч нэг илчлээд єглєє.

Тодруулбал, тус газраас Хан-Уул дvvрэгт байрлах “Нvхт тур” ХХК-ийн авиа катерингийн хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд шалгалт хийж, шаардлага хангахгvй хоол хvнс нийлvvлдэгийг нь тогтоосон байна.

Уг шалгалтаар халуун боловсруулалтаас гарсан хоол хvнсийг ил задгай нєхцєл, тасал­­гааны тем­­­пературт хадгалж байгаа нь тухайн хоолонд бактери vржиж, бохирдол vvсэх нєхцєлийг бvрдvvлж байж. Тvvнчлэн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НМХГ-ын тєв лабораторид шинжлvvлэхэд нянгийн бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн vзvvлэлттэй гарчээ. Vvнээс гадна технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагvй, хоол, хvнсний бvтээгдэхvvнийг нисэх онгоц руу зєєвєрлєхєд зориулалтын хєргvvр, тємператур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггvй, хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний ул мєрийг мєрдєн тогтоох бvртгэл хєтєлдєггvй байсан байна. Тиймээс НМХГ-аас “Нvхт тур” компанид зєрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 11 заалттай хугацаатай vvрэг даалгавар єгч зєрчлийг яаралтай арилгахыг vvрэг болгожээ. Дээрх шалгалтыг хийх болсон зорилго нь иргэдээс онгоцны хоолтой холбоотой маш их гомдол ирдэг учир ийнхvv шалгалт хийсэн болохоо НМХГ-ынхан онцлон хэлж байсан юм. Єнгєрсєн хугацаанд “Нvхт тур”-ын хоолноос хордлоо гэж олон хvн гомдол гаргадаг боловч хоолонд хордсон хvмvvс таваас дээш байсан тохиолдолд хордлого авсан гэж vздэг байна.

Єєрєєр хэлбэл нэг хvн тус компанийн хоолноос хордсон бол “хохь” чинь гэж хэлж байгаатай агаар нэг юм. Хэдийгээр энд нэг хvн хордсон мэт харагдаж байгаа боловч цаагуураа олон зорчигчийн эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж, эдийн засагт нь хvртэл ихээхэн хохиролтой гэдгийг тус компанийн захирал Д.Хоржав гуай ойлгохгvй байсаар єнєєг хvрчээ.

Хэдийгээр зорчигчдод чанаргvй хоол хvнсээр vйлчилдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон ч Д.Хоржавын “Нvхт тур” нь “МИАТ” ХК-иас жилдээ гурван тэрбум тєгрєгийг сул авдаг байна. Єєрєєр хэлбэл, “МИАТ” ХК нь катерингийн vйлчилгээгээ єєрсдєє хийвэл жилдээ 1.1 тэрбум тєгрєгийг хэмнэх боломж бvрэн байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, 2009 онд менежментийн хувьчлалаар тус компани зорчигчдод зориулсан хоол хvнс бэлтгэх ажлыг авчээ. Гэхдээ энэхvv гэрээг анх “МИАТ”-ийн захирал асан Ч.Орхон “Нvхт тур” компанитай хийж байж.

Єєрєєр хэлбэл, 2009 оны долоодугаар сарын 23-ны єдєр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн катеринг тєвийн удирдах vйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гvйцэтгvvлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нvхт тур” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатайгаар байгуулжээ.

Эл гэрээг байгуулахдаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлаар эцэслэн хэлэлцvvлж шийдвэрлvvлээгvй байсан нь хоёр жилийн ємнє хийгдсэн шалгалтаар тогтоогдсон байна.
Тэдний энэхvv хууль бус vйлдлийг Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “МИАТ” компанид хандсан нэгэн шаардлагаараа хєндєж байж. Тvvнд нь “Нvхт тур” компанитай байгуулсан гэрээг цуцлах, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай байсан аж. Тэгээд ч “Нvхт тур” компанийн “МИАТ” компанид шахдаг бараа бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлийн vнээс эрс єндєр байжээ.

Яг vнэндээ “МИАТ” ХК нь 1998 онд єєрийн хєрєнгєєр катерингийн зориулалт бvхий барилга барьж ашиглалтад оруулсан байдаг юм билээ. Энэ нь Олон улсын нислэгээр зорчигчдын хоолыг єєрсдєє бэлтгэх цехтэй болсон гэсэн vг. Тус компани 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллаж байхад нь 2002 онд “МИАТ катеринг” нэртэй тєрийн ємчит ХХК болгож зохион байгуулалтыг нь єєрчилж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулан 13.2 сая тєгрєгийн ашигтай ажилласан байдаг.

Эндээс харахад “МИАТ” ХК-нд катерингийн vйлчилгээг цаашид аваад явах бvрэн боломжтой байсаар атал тухайн vеийн дарга нар хуйвалдан “Нvхт тур” ХХК-д монополь эрхийг олгож, сонирхолын зєрчил vvсгэжээ. Тухайлбал, “МИАТ” ХК “Нvхт тур”-ээс хоолны vйлчилгээгээ салгаж авах гэхээр тэд шvvхдээд ялчихдаг юм гэж Г.Жаргалсайхан захирал аргаа баран ярьж байсан удаа бий. Тиймээс тэд дахин ялагдахгvйн тулд “Нvхт тур”-ын тухай бараг л хар данс шахуу юм цуглуулж байж гэрээгээ цуцлуулах болов уу хэмээн ярьж байсан юм.
Тэгээд ч “Нvхт тур” компанийн хоолны амт чанар маш муу гэдэгтэй “МИАТ” ХК-ийн бvхий л удирдлагууд санал нэг байсныг хэлэх нь зvйтэй.

Тvvнчлэн “Нvхт тур” ХХК “Аэрофлот”-ын хоолыг хийгээд жилд єчнєєн тэрбум тєгрєг аваад зогсохгvй нєгєє л тєрийн ємчит компани гэх нэртэй “МИАТ”-ийн нэрийг барин бас л єєрсдийн хоолоо нийлvvлсээр иржээ. Тиймээс “Нvхт тур”-ын энэхvv монополчлолыг зогсоох цаг нь ирсэн бололтой.


Эх сурвалж:

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан