Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутны эрүүл мэндийн төв” нээгдлээ

Нийслэлийн “Оюутны өргөө II”  хотхонд “Оюутны эрүүл мэндийн төв”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас суралцаж байгаа оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байдаг. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, Монголын оюутны холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж тус төвийг байгуулжээ.

Оюутны эрүүл мэндийн төвийн нээлтэд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сью, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. “Оюутны эрүүл мэндийн төв” байгуулагдсанаар зочид хөдөө орон нутгийн оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдээд зогсохгүй Анагаах ухааны сургуулиудын эмнэлзүйн бааз нэмэгдэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын орчин бүрдэж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Тус эрүүл мэндийн төвийг Анагаах ухааны сургуулиудын ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхимийн багш нар хариуцаж ажиллуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан