Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулснаа хүлээлгэн өглөө


Хөдөлмөрийн сайд С.Чин­зориг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын баруун бүсийн  мэргэж­лийн боловсрол сургалт” төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Тэд хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд зургаан мэргэжлээр боловсруулсан “Чадамжид суурилсан сургалтын хөтөл­бөр, гүйцэтгэлийн үнэлгээ”-г  хүлээлгэж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, онолд суурилсан танхимын сургалтаас практик үр дүн, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын системд шилжиж, хувийн салбартай хам­тын ажиллагаагаа сайжруулж, ажлын байр бий болгох зорилтыг дэмжиж буй нь уг төслийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон гэдгийг төслийн багийнхан онцлоод  “Одоогоор Монгол Улсад мэргэжлийн  боловсрол сургалтын 79 байгууллага үйл ажиллагааг явуулж тэдгээрт 42, мянга гаруй хүн сурч байна. Эдгээрээс  Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан,  Баянхонгор аймгийг  “Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлд хамруулсан бөгөөд эхний ээлжинд тодорхой мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэснээ хүлээлгэн өгч байна” хэмээсэн. Тэд энэ удаа Говь-Алтай аймгийн МСҮТ-д машин механизмын засварчин,  Увс аймгийн Улаа­н­­гом политехникийн кол­ле­жид сүү, сүүн бүтээг­дэхүү­­ний үйлдвэрлэл эрх­лэгч, Ховд аймгийн “Хөг­жил” политехникийн кол­­ле­­­­­жид жимс, жимсгэнэ, хүнс­ний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, Баян-Өлгий айм­гийн МСҮТ-д авто замын засварчин, Завхан аймгийн МСҮТ-д бетон арма­турчин, Баянхонгор аймгийн МСҮТ-д мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерчний мэргэжлийг сонгон авч төрөлжсөн сургалтыг эхлүүлээд байгаа бөгөөд сонгосон мэргэжлүүдийнхээ стандарт болон сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.  Ингэхдээ мэргэжлийн холбоод болон, уг мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах зорилгоор тусгай ажлын хэсгитйг мэргэжил бүр дээр гарган ажиллуулсан байна.  Мөн төсөл хэрэгжиж эхэлснээр аймгуудад байдаг Мэргэжлийн боловс­рол, сургалтын салбар зөв­лөлүүдийн ажлыг идэвх­жүүлэх сайн хөшүүрэг болж чадсан төдийгүй мэргэж­лийн холбоод тэдний бо­ловс­­руулсан хөтөлбөрийн дагуу илүү нарийвчилсан хөтөл­бөрүүдийг хийж, салбарын мэргэжлүүдийнхээ стандартыг тодорхой болгож эхэлсэн таатай мэдээг төслийн багийнхан дуулгаж байлаа.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд чиглэсэн мэргэжлийн сургалтыг дэмжих зорилготой уг төслийг ирэх онд үргэлжлүүлэхээр зарчмын хувьд тохирсон учраас хийж эхлүүлсэн ажлаа 2015 онд  улам өргөн хүрээнд  үргэлжлүүлэх боломжтой болно гэдэгт итгэж буйгаа Хөдөлмөрийн сайд С.Чинзориг уулзалтын үеэр онцолсон бөгөөд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахад яамны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжихээ амлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан