Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 оны төсвийн тодотголыг батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Номын сангийн тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголын гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийснээр энэ оны төсвийг тодотголыг батлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан