Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЗХ-ны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдаг. Хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан