Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санта-Клаусын түүх, албан байр, шуудан


Манайхан шинэ жил тэмдэглэж ирсэн түүхийнхээ бүхий хугацаанд өвлийн өвгөн л гэж нэрлэж ирсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг энэ өвгөн ямар түүх намтартай юм бэ.
Юун түрүү Санта-Клаус гэдэг нь христийн шашинт орнуудад түгээл болсон Санта — “гэгээн”, Клаус — “Николай” гэсэн утгатай нэр юм байна.
Герман зэрэг европын орнуудад гэгээн Николай нь ийм өвгөн арванхоёрдугаар сарын 6-24-ний өдрүүдэд шинэ жилийн яармагийн үеэр багачуудад бэлэг түгээдэг байсан гэнэ. Аажимдаа энэ нь сарын сүүлч, шинэ жилийн өмнө болж хувирчээ.
1809 онд америкийн зохиолч Вашингтон Ирвингийн “Нью-Йоркийн түүх” номд голландын эзэрхийллийн үеийг дурдахдаа гэгээн Николайн тухай, уламжлалыг дурдсан байна.
Улмаар 1823 онд Клемент Кларк Мур гэгч “Шинэ жилийн шөнө буюу Гэгээн Николайг хүлээх нь” гэдэг найраглал хэвлүүлж үүндээ хүүхэд багчуудад бэлэг түгээдэг  Санта-Клаусын дүрийг гаргажээ. Энэ нь ихэд алдаршиж 1844 онд дахин хэвлэгдэж байсан байна.

Америкийн телевиз 2000 онд  гаргасан Сантагийн домог” баримтат хөтөлбөртөө “Клемент Мурын үзгийн ачаар Гэгээн Николай нь Санта Клаус болж хувирсан юм” гэж тэмдэглээд “1840 он гэхэд бүхий л америкчууд Санта-Клаусыг мэддэг болсон байлаа” гэсэн байдаг. 
                             
1863 онд америкийн зураач Томас Наст гэгч Harper’s Weekly сэтгүүлд Клемент Кларк Мурын зохиолын сэдвээр Санта-Клаусын дүрийг анх зуржээ. Эндээ үслэг богинохон дээлтэй, тоглоом тэвэрсэн анахаййн дүртэйгээр зурсан байдаг.

Харин 1931 онд “Кока-кола” компани өвөл цагийн ундааны сурталчилгаандаа анх удаа өнөөгийн Сантагийн төрхийг харуулан цагаан захтай улаан дээлтэйгээр дүрсэлснийг зураач Хэддон Сандблом зурсан гэдэг.
Энэ нь дэлхий дахинаа танил болж ихэд алдаршин өнөөгийн Санта-Клаус төлөвшсөн байна.

Санта Клаусын шидэт ордон

Санта-Клаус хэдийгээр үлгэрийн баатар ч гэлээ өөрийн гэсэн амьдардаг газар, албан ажлаа явуулдаг ордонтой. Нэг биш бүр хэд хэд шүү. Түүний хамгийн гол ордон нь финляндын умардад хойд туйлаас холгүй Лапланди мужид байдаг.

Агуй дахь энэ ордон нь Санта-Клаусын эзэнт улс л гэсэн үг. Шинэ жилийн аялал эхлэх, дууссаны дараа энд зочдын Санта-Клаус өөрөө анахай нарынхаа хамт хүлээн авч хайрсан боов, гайхамшигтай дарс, лапландын элдэв амттанаар  зочилдог. Санта Клауст бас өөрийн гэсэн шуудан байж хүүхэд баагчуудын илгээсэн захидлыг хүргэнэ. Энд Снатагийн туслах анахай нар шинэ жилийн тоглоом, чимэглэл урлана. Энэ ордонд бас Мөсөн галарейн эзэгтэй, Мөсөн гүнж амьдардаг.

Ёулукка: Нууц ордон

Финляндад хойд туйлын орйолцоох ойд нууцлагхан оршдог Ёулукка гэдэг тосгонд Санта-Клаусын нууц ордон бас бий.

Эндхийн анахай нар зочдыг тодорхой цагт хүлээн авна. Тэр үеэр үлгэрийн адал явдал бүхий багт наадам болж элдэв амьтад, үлгэрийн баатрууд бүхий наадамд Санта-Клаусын хамт оролцох боломжтой.

Ой дундуур 20-иодхон минут яваад хүрэх энэ тосгонд өвөл цагаар зочлох нь жуулчдын жинхэнэ таашаал даа. Нохой хөллөсөн юм уу моторт чаргаар ч явахад очиж болох газар.

Санта-Клаусын зуны ордон

Финляндын Корватунтурийн ууланд Санта-Клаусын гэр, ажлын байр нь бас бий. Энд Санта-Клаусын штабын анахай нар ажиллаж дэлхий дахины хүүхэд багачуудаас ирж байгаа хүсэлт захидлыг  ноён, хатагтай Сантад уламжилж байдаг.

Санта-Клаус зун, намрын  цагт эндээ мөөг, жимс түүж, загас барин ном уншиж өнгөрөөдөг байна. Өвөл болохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн захидлуудыг уншин анахай нарын ажилладаг урланд хүүхэд багачуудад зориулсан бэлэг үйлдвэрлэнэ.

Сантагийн хөлөглөдөг чарга чирдэг Рудольф буга нь шинэ залуу бугыг чарганд сургана. Шинэ жилийн аялалдаа бэлтгэнэ дээ.

Санта-Клаусын шуудан

Нэгэнт л албан өрөөтэй, ажил албатай болохоор Сната-Клауст бас өөрийн гэсэн шуудан бий. Тэнд нь жилдээ 400 мянга орчим жуулчин ирнэ. Шуудан нь өглөөний 10,00 цагаас оройн 17,00 цаг хүртэл ажиллана.

Энд  мэдээж Финийн үйлдвэрийн төрөл бүрийн ил захидал, тогллом наадгай худалдана.
Шууданийн салбарт  Снатагийн туслах анахайнууд ажиллана.

1980-аад онд Санта 16 сая орчим захидал авдаг байсан, өнөөдөр жилдээ 600 мянга орчим захидал хүлээн авдаг. Санта бас хариу захидал илгээнэ, тэр нь Сантагийн тусгай тамгатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан