Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанчулуутын хүүхдүүдэд хувцас, ном, сурах бичиг өглөө


Улаанбаатар хотын  хогийн цэгийн нэг Улаанчулуутад амьдардаг хүүхдүүдэд МУГЖ С.Одончимэг сургуулийн байр барьж хүлээлгэн өгсөн. Тэгвэл тэдэнд  нийслэлийн сургууль , сурагчид нэмэр хандив өгөх хөдөлгөөн өрнүүлж байгаа аж. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийнхан өчигдөр хандивын хувцас, сурах бичиг, тоглоом зэргийг үе тэнгийнхэндээ хүлээлгэн өгөв.

Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн сурагчид санаачлан Улаанчулуутын хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг сургууль дээрээ өрнүүлжээ. Ингэснээр тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагч дулаан хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар, даам, тоглоом зэрэг цуглуулсан зүйлсээ хүлээлгэн өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан