Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн олон хувиар зарагдсан тоглоомуд


Шинэ жилийн баяр ойртсоор байна. Сая сая хүүхдүүдийн хувьд шинэ жилийн баяр гэдэг бэлэг болгож авдаг тоглоомтой салшгүй холбоотой. Эцэг, эхчүүд ч шинэ жилээр хүүхдүүддээ хүсэн хүлээсэн шинэ тоглоом өгч баярлуулахдаа гар татдаггүй. Уншигч танд дэлхийн түүхэнд хамгийн олон саяар борлогдож байсан, одоо ч олон мянгаар зарагдаж байгаа 10-н тоглоомыг сонирхуулъя.

10) «Шидэт дэлгэц» (Etch-A-Sketch)

1960 онд «Ohio Art» компани Андре Кассанье гэгч франц зохион бүтээгчээс эрхийг нь авсан шинэ тоглоомоо үйлдвэрлэн зарж эхэлжээ. Хожим "Шидэт дэлгэц" нэр авсан энэ тоглоом нь хэвтээ ба босоо чигт зураас гараг хөнгөн цагаан дэлгэц дээр дурын зураг, дүрслэл бий болгох боломж олгодог. Өмнөх зургийг арилгахын тулд дэлгэцийг бага зэрэг сэгсрэхэд л хангалттай. Энэ дэлгэц худалдаанд гарсан даруйдаа байлдан дагуулалт хийж хүүхдүүдийн хамгийн пуртай тоглоомын нэг болжэээ. 1960 оноос хойш нийтдээ 100 сая гаруй дэлгэц зарагджээ.

9) "Байцааны газрын хүүхдүүд"  хүүхдүүд

Эдгээр хүүхэлдэйнүүд 1983 оны Зул сарын баярын өмнө худалдаанд гарсан даруйдаа жинхэнэ дуулиан болж борлуулалтын олон дээд амжилт тогтоосон байдаг. Хүмүүс энэ хүүхэлдэйг хүүхдэдээ авч өгөх гэж олон цагаар дугаарлан зогсож, зодолдож хэрэлдэн авч, дараа нь дамлан хоёр гурав нугарсан үнээр зарах нь хэвийн үзэгдэл байжээ. 2013 онд 30 нас хүрэх үедэээ ч хүүхэлдэйнүүд урьдын адил борлуулалт өндөр хэвээр байна. Тэр цагаас хойш нийт 130 сая гаруй хүүхэлдэй зарагджээ. Тухайн үедээ 24 доллар 99 центээр зарагдаж байсан бол одоо бөөний үнэ нь хоёр дахин өндөр болсон, жижиглэн худалдаагаар бүр ч өндөр үнээр зарагддаг. Иймд хүүхэлдэйг зохион бүтээгч Ксавьер Робертс саятан болсон нь ойлгомжтой.

8) «Nintendo NES»

"Nintendo NES" видео тоглоом нь салбартаа жинхэнэ хувьсгал хийсэн эд юм. Өөр үйлдвэрлэгчдийн хийсэн ийм төлийн бусад тоглоом сонголт тааруу, хэд том, дэндүү үнэтэй гээд олон сул талтай байсан бол "Nintendo NES" бүх үзүүлэлтээрээ хэрэглэгчдийн санаанд хүрч асар ихээр борлогдсон. "Nintendo NES" дээр тоглохоор бүтээгдсэн "Марио", "Зельда", "Танк" гэх мэт тоглоом бараг л домог болсон гэж болно. Энэ тоглоом анх 1985 онд 199,99 доллараар зарагдаж эхэлснээс хойш нийт 60 сая ширхэг зарагджээ.

7) Цэрэг Жо (G.I. Joe)

"Хасбро" компани нь 1964 онд "Цэрэг Жо" тоглоомоо гаргаж байхдаа бүтээгдэхүүн нь тоглоомын салбарт ямар их нөлөө үзүүлэх тухай бодоо ч үгүй байсан биз. Вьетнамын дайн болж байсныг ч хэлэх үү Цэрэг Жо нь Америкийн хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомын нэг болж хувирчээ. 1965 онд гэхэд "Хасбро" компанийн хийсэн борлуулалтын 75 хувийг нь Цэрэг Жо дангаараа эзэлж байв. Хувцас, гутал дуулга, винтов буу, америк цэргийн жетонтой тоглоом үнэхээр супер тоглоомж болж чадсан юм. Цэрэг Жо нийт 375 сая ширхэг зарагдсан байдаг.

6) "NERF"


"NERF" тоглоомыг анх "Parker Brothers" компани зохион бүтээгээд 1970 -аад онд "Хасбро" худалдан авсан. Анхлан хөөсөнцрөөр хийгдсэн бөмбөг байсан "NERF" нь яваандаа төрөл бүрийн хийц янз бүхий тоглоом багтаасан бүхэл бүтэн эзэнт улс болж хувирсан юм. Хөөсөнцрөөр хийгдсэн тул юу ч эвдэлдэггүй, хямд, хүүхдийг гэмтээдэггүй. Энэ тоглоомыг худалдан авснаар "Хасбро" үнэхээр алсын хараатай хөрөнгө оруулалт хийсэн мю. 40 гаруй жил өндөр борлууллаттай хэвээр, компанидаа жил болгон олон сая долларын ашиг өгсөн хэвээр байна.

5) Рубикийн шоо

Нөхцөл байдалд үнэлэлт өгч, зөв дүгнэлт хийх, шуурхай шийдвэр олох, бусдаас суралцах, заах гээд олон чухал зүйлд хүүхдүүдийг сургадаг тоглоом бол яах аргагүй Рубикийн шоо юм.1974 онд Унгарын уран барилгач Эрнө Рубикийн бүтээсэн энэ тоглоом хүн төрөлтний түүхэнд гарч байсан хамгийн алдартай тоглоомын нэг болсон. Харин Эрнө Рубик нь тухайн үеийн социалист систем доторх цорын ганц, анхны албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн саятан болж дуулиан тарьж байлаа. Анхандаа Рубик оюутнуудад геометрийн үндсийг заахад хэрэг болох гурван хэмжээст загвар хийх гэж байсан нь явсаар өнөөдрийн бидний мэдэх шоо болж хувирчээ. Рубикийг шоог 1974 оноос хойш зөвхөн албан ёсоор, зөвшөөрлийг нь авч хуул журмыг дагуу 350 сая гаруйг үйлдвэрлэсэн байдаг.Хуурамчаар, хулгайгаар үйлдвэрлэсэн тоог нэмвэл замбараагаа алдах биз.

4) Гарны бохь (Silly Putty)

1943 онд "General Electric" компанийн инженер Жеймс Райт нь Америкийн армийн хэрэгцээнд зориулсан синтетик резин хийхээр ажиллаж байж. Райтын бүтээлийг арми үнэлээгүй, худалдаж аваагүй ч тэрээр сэтгэлээр унасангүй бүтээсэн зүйлээ хүүхдийн тоглоом болгон зардаг болж. Гэхдээ эхний үед борлуулалт тун хангалтгүй байв. Райт нь өөрийн бүтээгдэхүүнээс олноор үйлдвэрлүүлэх гэж тоглоом үйлдвэрлэгчдийг олон жилийн турш аргадаж, ухуулж, тайлбарлаад тусыг олсонгүй цөөн хувиар л хийгддэг байж. Аз болж тоглоомын дэлгүүр ажиллуулдаг Рут Фоллгаттер гэгч эмэгтэй гарын бохины тухай олж сонсоод эрхийг нь авч өөрийнхөө каталогид оруулан зарж эхэлсэн нь ихээхэн амжилт олжээ. Хэрэглэгчид каталогид байгаа тоглоомын захиалаад шудангаар авдаг байсан. гарын бохь нь каталогийн хамгийн олноор зарагдсан бүтээгдэхүүн болсон байна.

Гэхдээ мөн л удсангүй Питер Ходгсонд өөрийн хувиа зарсан байна. Харин Ходгсон нь тоглоомын нэрийг өөрчлөн "Silly Putty" болгоод, оюутнууд хөлслөн зуйван тусгай саванд савлах болсон нь хэрэглэгчдэд ихэд таалагдан олон саяар зарагдах болсон юм. Сар руу анх ниссэн астронавтууд иймтоглоом авч явсан гэхээр ямар их түгсэн, нэртэй байсан нь ойлгомжтой болох байх. Одоо ч гэсэн энэ тоглоом жил болгон олон саяар зарагдсан хэвээр байна.

3) "Халуухан дугуйнууд" тоглоомын машин (Hot Wheels)

1968 онд тоглоомын машины зах зээлд Британийн "Lesney Products" компанийн чүдэнзний хайрцагны хэмжээтэй хийгдсэн машинууд ноёлж байлаа. Гэвч "Mattel" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Эллиот Хэндлер нь энэ салбарт британичуудтай хүчээ үзэхээр шийдэн цэвэр америк өнгө аястай өөрийн гэсэн тоглоомын машинуудыг бүтээн борлуулж эхэлсэн байна. Тоглоомон машин оригиналтайгаа адил хийгдсэн, бараг эвдлэх боломжгүй бат бэх, тусгай хуванцар замтай байсан тул "Hot Wheels" хүүхдүүд, томчууд, ер нь машинд дуртай хүмүүсийн сэтгэлд ихэд нийцсэн байна. Машин одоо ч гэсэн ойролцоогоор 1 доллараар зарагдсан хэвээр. Тоглоомон машин компанидаа 1968 оноос хойш олон тэрбум ам.долларын орлого оруулсан байдаг.

2) Лего (Lego)

Лего гэдэг нь "leg godt" буЮу "тоглох сайхан" гэсэн дани үгсийн товчлол. Өнөөдөр хүүхдийн тоглоом гэхээр хамгийнг түрүүнд толгойд орж ирдэг дүрслэлийн нэг нь лего тоглоом болж хувирсан. 1949 онд автоматаар холбогддог тоосгонцор нэртэй тоглоом бүтээсэн нь хожим буюу 1953 онд лего тоглоомын үндэс болж өгчээ. Харахад санаанд багтамгүй энгийн лего тоосгонцоруудаас маш нарийн, чамин зүйлс бүтээж болдог онцлогтой. Лего тоглоомын үйлдвэрлэгч компани нь хүүхдийн тоглоомын салбарт дэлхийд №1 компани юм. Өдөрт л олон арван сая долларын тоглоом дэлхий даяар зарж байдаг.

1) Барби (Barbie)

Гэхдээ бүх цаг үеийн хамгийн олон хувиар зарагдсан тоглоом нь яах аргагүй Барби хүүхэлдэй. "Mattel" компани 1959 онд энэ хүүхэлдэйг анх худалдаанд гаргаж байхдаа Барбийг домог, супер од болно, хүүхнүүд түүнтэй адил болох гэж гоо сайхны хагалгаа хийлгэдэг болох юм гэж зүүдлээ ч үгүй байх. "Mattel" компанийн Ерөнхийлөгч Рут Хэндлер нь оин Барбара нь цаасаар хүүхэлдэй хийж тоглохыг хараад түүнд зориулаад илүү бат бөх, илүү үнэмшилтэй хүүхэлдэй хийж, түүндээ охиныхоо нэрийг өгсөн нь Барби болсон байдаг.Тэр цагаас хойш Барби хүүхэлдэй нь тоглоомын ертөнцийн хатан хаанаар заларч нийт хэдэн тэрбум ширхэгээр зарагджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан