Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд их цас орсноос таван хүн амь алджээ


Японд хоёр дахь хоногтоо үргэлжлэн орж байгаа их эхмжээний цасны улмаас таван хүн амь алдлаа гэж нутгийн цагдаагийнхан мэдээлжээ.
Симанэ аймагт эрэг орчим 25 хүнтэй хятадын загас агнуурын хөлөг саатаж заримыг нь эмнэлэгт хүргэсэн ч хоёр хүн сураггүй алга болсон байна.  Гамшгийн улмаас умардын Хоккайдо  аралд 150 галт тэрэгний хөдөлгөөний хуваарийг өөрчилжээ. Одоогийн байдлаар 960 сургууль хичээлээ зогсоосон бол хүүхдийн цэцэрлгүүд огт ажиллахгүй байна.

Замуудад бөглөрөл үүсч  авто осол гаран бэртэж гэмтсэн хүний тоо нэмэгдсээр байна.
Ниигата аймагт хунгарласан цас 160 см хүрч байгаа бол Хоккайдод өнгөрсөн хоногт 90 см цас оржээ. Салхины хүч 30 метр секундыг давж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан