Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчиллыг амь оруулах ”Шилэн данс”


Шинэ оны анхны өдрөөс эхлэн төрийн байгууллагаас гадна төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулж буй хувийн хэвшлийнхэн Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх ёстой.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нд УИХ-аар баталсан уг хуулийн бэлтгэл ажилд таван сарын хугацаа өгсөн нь дуусахад 13 хоног үлдээд байна. Төрийн ордны их танхимд өчигдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сэдэвтэй зөвлөгөөн болж, суудалдаа багтахгүй олон хүн оролцлоо. Зарим нь их танхимын зэргэлдээх “А” танхимд сууж дэлгэцээр илтгэлүүдийг сонирхсон юм. Уг хуулийг санаачлан, боловсруулахыг үүрэг болгосон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн салбар нэгжүүдийг удирдлагаар хангадаг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар оролцов. Технологийн шийдлийг хэрхэн хийх, төрийн байгууллагуудын цахим хуудсанд “Шилэн данс” хэмээх шинэ булан нээх, мэдээллийн нэгдсэн зохион байгуулалттай байх талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа ярилаа. Харин Улсын ерөнхий аудитор А.Зангад байгууллагын дотоод аудит, хяналтын үйл ажиллагаа шилэн дансны хуулийн хэрэгжилтэд голлох нөлөөтэй гэдгийг захиж хэлсэн юм. Төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буйг иргэд, олон нийт хянадаг шинэ боломж нээгдэж байгаа тул Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал энэ сэдвээр олон улсын жишиг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Бараг анх удаа хуульд ийм их ач холбогдол өгч, Монголын үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулсан зөвлөгөөн зохион байгуулж буй нь энэ гэхэд хилсдэхгүй.

Илтгэгчдийн гол санаа, хэлж дуулгахыг хүссэн зүйлсээс тоймлон хүргэе. Зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн. Шилэн дансны тог­тол­цоо бий болгохоор тө­рийн тэргүүн анхандаа зар­лиг гаргасан ч хэрэгжихэд бэрх­шээлтэй байсан тул хуульч­лах нь зүйтэй гэж үзэн, УИХ-д оруулж хэлэлцүүлж батлуул­сан нь өнөөдөр бодитоор дагаж мөрдөх өдөртэйгээ золголоо гэв. Тэрээр ирэх 2015 оныг түүхэн үйл явдлын жил гэж онцлоод Монголын төр засаг татвар төлөгч, нийт иргэдийнхээ өмнө төсөв сан­хүү, данс тооцоогоо ил, тод, нээлттэй болгож, иргэдийнхээ шууд хараа хяналтан дор хөрөнгө мөнгөө захиран зар­цуу­лахаар болсныг тодотгож бай­лаа. Тодруулбал, төр, зас­гийн, төсвийн бүх байгуул­лага, төрийн өмчийн орол­цоо­той аж ахуйн нэгж, төс­вөөс тендер авсан хувийн ком­пани, байгууллага бүгд та­ван сая төгрөгөөс дээш хэм­жээтэй гүйлгээндээ, бас ирээ­дүйд өрийн дарамт үүсгэж бол­зошгүй зээл, санхүүгийн баталгаатай холбоотой шийд­вэр­тээ олон нийтээс заавал мэдэгдэл авсны дараа хүчин төгөлдөр болох аж.

Шинэ хуулиар бол дээр нэр нь дурдагдсан олон зуун байгууллага, албан тушаалтан долоо хоног тутамдаа төсвийн зарцуулалтаа мэдээлж байх үүрэг хүлээж буй. Үүнийг дагаж мөрдсөнөөр манай ул­сад төсвийн сахилга сай­жирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээ­шилж, татвар төлөгчдийн мөн­гө, зээл тусламжийн бай­дал олон түмний хараа хянал­тад орж, зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан буруу за­маар будаа тээх боломж ч эрс хумигдана хэмээн үнэлж, хү­лээж буй. Энэ хэрээр эдийн засаг, хөрөнгө, санхүү, ав­лига­тай холбоотой гэмт хэ­рэг, зөрчил ч эрс буурч, Мон­голын нийгэмд ужгирч, хуримт­лагдсан асуудлууд шийдлээ олж, цэгцэрнэ гэдэгт олон хүн итгэж байгаа. Хөрөнгө оруулалтын орчин сайжирч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн итгэлийг олоход ч тустай болох нь. Иргэдийн дунд Шилэн дансны тухай хуулийн талаар явуулж буй са­нал асуулгад оролцогсдын дүнг үзвэл 92.6 хувь нь дэм­жиж байгаа гэнэ.


“Хуулиа уншихаас ажил эхэлнэ шүү”

Төрийн тэргүүн зөвлөгөөнд оролцогсдод, зурагтаар үзэж буй бүх хүнд хандаж энэ хуулийн хэрэгжилт яг одоо хэвлэж аваад уншихаас эхэлнэ гэдгийг санууллаа. Ердөө зургаан хуудас хуулиа чанд мөрдөж, эргээд хариуцлага хүлээх нь тодорхой учраас одоо бүгдийг нь задалж, зурж байгаад унш хэмээн илтгэлээ эхлүүлсэн юм. Түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргүүд, баг, хороодод ажилладаг иргэний төлөөллийн хурлын гишүүд, тэргүүлэгч нь хуулиа өнөөдрөөс анхааралдаа авч, судлах ажил хийгээрэй гэж зөвлөв. Учир нь, ирэх нэгдүгээр сарын 1-нээс л төсвийн явц, байдлаа тайлагнах үүрэг хэрэгжих учраас одооноос учраа олж, бэлдэх нь чухал юм. Мөн тэрээр энэ хуулийн хэрэгжилтэд хамрагдах эхний ээлжийн 5000 орчим хүн байгааг тодотгож байв. Төсөв, хөрөнгө мөнгөнөөс зарлага батлах эрхтэй, гарын үсэг зурдаг тэр 5000 хүн илүү анхаарах ёстойг хэлэхийн хамт хэвлэлийнхэнд ч хандаж захиас өгсөн. Түүндээ “Эхний ээлжийн 5000 хүнээс ажлаа эхлээрэй, төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж байгаа хувийн хэвшлүүдийн ажил руу орохоос урьтаж төсвийн байгууллагуудад хяналтаа тог­тоо­гоорой” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, төсөвт бай­гуул­лага, төрийн болон орон нутгийн 51 хувиас илүү өмчит ком­паниудад энэ хуулийн хэрэг­жилтийг хангачихвал ху­вийн хэвшлийн үйл ажил­лагаа дагаад эрүүлжиж, сэргэнэ гэдэг санааг хэлж байв.

Ерөнхийлөгчийн хэл­сэн өөр нэг сануулга нь эрх мэ­дэлтэй, шийдвэр гаргагч­дад хандсан. Иргэдийн тө­лөө­лөгчдийн, иргэдийн ний­тийн хурлаар тогтоол гаргах бол­гондоо Шилэн данс­ны хуулийн хэрэгжилтийг хязгаарласан, хориглосон тогтоол, шийдвэр, жу­рам гаргаж болохгүй гэж шулуухан хэлэв. Харин ч үүнийг илүү дэлгэрүүлж, дэм­жиж, өргөжүүлсэн шийдвэр, тог­тоол гаргавал талархана гэлээ.
Шилэн дансны тухай хууль гэдэг нь монгол хүн бүрт хамаатай. Яагаад гэвэл хүн бүрийн татварын мөнгөний зарцуулалтыг шууд харах бололцоо бүрдүүлсэн механизм юм. Тэр ч утгаараа ардчиллыг амь оруулж буй шидтэй хууль гэж Ерөнхийлөгч цоллосон. Өнөөг хүртэл бид төрийн байгууллага, төсвийн хөрөнгөнд ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй байсан бол Шилэн дансны хууль иргэдээ төрийн хэрэгт оролцох бо­ломж бүрдүүлснээрээ чу­хал ач холбогдолтой гэв. Түүнч­лэн Нийтийн сонсголын тухай хууль хэмээх дараагийн санаа­чилга нь ч үг төдий хоосон байсан ардчиллыг амьдруулж, биежүүлж буй аж. Ардчилал гэдэг ард түмний засаглал байдаг хэдий ч өнөөг хүртэл манай иргэд төр барьж, ардчиллыг бүрэн утгаар нь мэдэрч чадаагүй аж. Харин дээрх хуулиудаар хяналтаа, хариуцлагын тог­тол­цоогоо бүрдүүлснээр ард­чилал сая бодитоор бүрэлдэх боломжтойг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцоллоо.

0 Сэтгэгдэл
аРДЧИЛАЛ ГЭДЭГТ ИХЭЭХЭН ИТГЭЖ ЯВСАН ЮМ.гЭТЭЛ ӨӨРСДИЙГӨӨ АРДЧИЛАГЧ ГЭГЧ ТА НАРЫН ҮЙЛДЛИЙГ ХАРААД ИТГЭЛ АЛДРААД БАЙНА.
medeej zasag zahirgaanii baiguullaguudad heregtei l dee..hari uilchilgeenii baiguullaguud boloh:soyoliin tuvuud..meregjil olgoh surguuliud..emneleguudiig huvichlah..ulsiin uildver,aj ahuin negjuudiig..mun huvichlah ni zuitei..ur dun ni avilgal ers bagasna..tusuv ih hemjeegeer hemnene..deerh salbaruud zah zeeliin zarchmaar hugjinu..
Бас л нэг ЭЛБЭГДОРЖИЙН ШОУ.
Чадах уу Итгэхгүй байна.
Найрамдал зуслангийн наана, Баянголын аманд Бор толгойн баруун талд зуслангийн зориулалттай, хашаатай, тог дэргэд нь ирсэн 3500м2 зуслангийн газар, мөн Найрамдал зуслангийн баруун талын Шижирийн аманд аялал жуулчлалын зориулалттай 4га газарыг яаралтай хямд зарна.96985505
Хамгийн их уншсан