Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг “байцаав”


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дуудаж загнажээ. Томилгоо хийхдээ хоёр яамны дэд сайдыг ихэрлүүлж, Төрийн нарийн бичгийн дарга нарын халаа, сэлгээг зөвшилцөөгүй гээдтохиролцооноос буцсан үйлдэл гаргасан шалтгаанаа тайлбарла гэсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ. Хурал хаалттай горимоор болж, ажлын албаныхан оролцоогүй гэнэ. Ерөнхий сайдад томилгоо хийхдээ зөвшилцөх сануулга өгсний улмаас өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан хоёр цаг орчмоор хойшилсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан