Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жон Вү найруулж, Азийн гурван кино одын тоглосон “The Crossing”


Хятадаас дэлхийд нэр алдар нь түгсэн найруулагч Жон Вү өөрийн олон жил хүсч мөрөөдөж явсан киногоо хийж дуусчээ. “The Crossing” хэмээх нэртэй энэ кинонд “Титаник” киноныхтой төстэй үйл явдал гарах боловч энэ бол хайрын бодит түүхийг өгүүлсэн бүтээл байх болно гэж алдарт найруулагч ярьжээ.
1949 онд Хятадын Тайпин хэмээх хөлөг онгоц далайд өөр нэг онгоцтой мөргөлдсөний улмаас 1500 гаруй хүн амь үрэгдсэн томоохон осол гарсан юм. Найруулагч энэ ослыг гурван сайхан хайрын түүхтэй хослуулан кинондоо гаргасан бөгөөд Хятадын алдартай жүжигчин Жан Зиеи, Тайвань-Японы  жүжигчин Такеши Канеширо,  Өмнөд Солонгосын жүжигчин Сон Хью Кёо зэрэг Азийн кино од тогложээ. Хоёр ангитай киноны эхний хэсэг Азид энэ сард дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Харин төгсгөл хэсэг нь ирэх хавраас үзэгчдэд хүрэх гэнэ.
Хонконгийн адал явдалт киноны загалмайлсан эцэг гэгддэг Жон Вү 1980-аад оны үед Холливудад суурьшиж, “Биелэгдэшгүй даалгавар”, “Нүүрээ сольсон нь” зэрэг хит кинонуудыг найруулсан билээ. Ийнхүү адал явдалт киногоор алдаршсан тэрээр бүх л карьерынхаа турш “Доктор Живаго” шиг кино хийхийг хүсч явснаа энэ шинэ бүтээлээрээ гүйцээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан