Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

54 цэрэгт цаазаар авах ял оноожээ


Нигерийн цэргийн шүүх армийнхаа 54 цэрэгт цаазаар авах ял оноожээ. Тэд Боко Харам бүлэглэлийн зэвсэгт босогчидтой тулалдахыг эсэргүүцсэн цэргүүд аж. Нигерийн  зүүн хойд хэсэгт нөлөөгөө тогтоогоод буй Боко Харам бүлэглэлийн эсрэг өнгөрсөн наймдугаар сард цэргийн ажиллагаа явуулах гэхэд эдгээр цэрэг зэр зэвсэг хангалтгүй гэдэг шалтгаанаар дайтахаас татгалзсан юм байна. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Боко Харам бүлэглэлийн халдлага дайралтын улмаас энэ жил гэхэд 2000 гаруй хүн амь насаа алджээ. Тэдний эсрэг арми болоод цагдаа, хууль хүчний байгууллагынхан тэмцэж байгаа ч дарж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард мөн дээрхтэй ижил шалтгаанаар 12 цэрэг ялын дээд хэмжээ сонссон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан