Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гэгээн Муза” албан ёсоор олон улсын наадам болжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин,  Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн ерөнхийлөгч  Ардын жүжигчин С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд нар нь Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод иржээ. “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгч оролцсон тус хурал өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгожээ. Мөн дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндөн ярилцжээ. Ингэхдээ Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, харилцан зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.
Хурлын дүнд 2016 онд Монголд Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд “Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал” сэдэвт фестиваль семинарыг зохион байгуулахаар болжээ. Мөн “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” наадмыг  албан ёсоор олон улсын наадмын бүртгэлд оруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан