Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү гишүүний санаачилсан хууль дэмжигдсэнгүй


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байгаад чуулган завсарласан юм. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаан тус хуулийн төслийг хэлэлцэхээс эхлэв. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар тамхи худалдан борлуулах цэг нь сургууль цэцэрлэгээс 500 метрийн гадна байна гэсэн зүйл заалт хэрэгжиж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү харин уг зайг наашлуулж 250 метр болгохоор хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн юм. Хуулийн төслийг хэлэлцэж санал хураахад гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй хэмээн үзсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан