Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай зөвшөөрлийн хураамжийг 200.000-400.000 төгрөгөөр тогтоов

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг бөгөөд одоогоор уг хуульд “Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт байдаггүй юм байна. Иймээс хуулийн биелэлтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дундажийг үндэслэл болгон 200.000-400.000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл баталснаар төрөөс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ хурдан шуурхай болох, гадаад улсад зуучлалаар суралцаж байгаа суралцагсдын бүртгэлийн тогтолцоо бий болох, энэхүү тогтолцоо бий болсноор гадаадад суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөгчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах харилцаанд ахиц гарах, тэмдэгтийн хураамжаас олон улсын төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан