Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Баянсэлэнгэ: Онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас хуулийн байгууллагад хандана

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өөрийн “Арц суварга” компаниар дамжуулж, эрүүл мэндийн салбараас 9 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл энэ долоо хоногийн эхний өдрүүдэд гарч багагүй шуугиан тарьсан. Мэдээлэл гарсан даруйд түүнээс тодруулга авахыг хүссэн ч гадаад томилолттой байсан учраас хариулах боломжгүй байв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн албан ёсоор хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Хэрэв би авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, тэр тендерийг аваад дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байдаг юм бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна. Хариуцлага хүлээхэд ч бэлэн. Энэ удаагийн УИХ-ын гишүүдээс шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон ганц хүн нь би. Та бүхэн мэдэж байгаа. Би 8 сар хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явж байсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард үнэн зөвөө тогтоолгох гэж суугаад үнэн ялж би гарч ирж байсан. Түүн шиг би яллагдагчийн ширээний ард суухад бэлэн.

Би УИХ-ын бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан юм байдаг юм бол шоронд ороход бэлэн байна. Засгийн газрыг, Шударга ёс эвслээ эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж ажилласан. Тэр нь магадгүй өнөөдөр улстөрчдийн байр суурийг ганхаах, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаанд нь саад тотгор үзүүлсэн учраас намайг болон МАХН-ыг буруутгаж, надаар далимдуулан олон хүнийг ажлаас нь халах гэсэн зорилго агуулж байна гэж би харж байна” гэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сард татвар нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад нэг сая 318 мянган төгрөг гар дээрээ авдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан гэдгээ ч ил хэлээд онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад хандана гэлээ. Гол нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мууг үзэх гэсэндээ биш МАНАН-ын эсрэг зогссон гишүүдийн нэр хүндэд хандаж гүтгэн, онц хүн хэрэгт холбогдуулсан захиалгын мэдээллийн эзнийг олохын тулд хууль хяналтын байгууллагад хандаж ажиллахаар өөр арга алга хэмээн учирлав.

0 Сэтгэгдэл
Цагдаагаас яагаад хөөгдсөн юм бол? Нэг шалтаг хэл хэлэх байх гэхдээ Цагдаа дунд ба түүнээс доош албан тушаалын ажлаа мөрөөрөө хийгээд байгаа хүнээ зүгээр ховноос болоод халдаггүй гэдгийг бүгд мэднэ
Хамгийн их уншсан