Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хари Рамын “Гран-При”-гээс Ц.Баярзаяа, С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртэв



Энэтхэгийн Нью-Дели хотод Индира Гандийн нэрэмжит Бөхийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн анхдугаар Хари Рамын “Гран-При” олон улсын тэмцээний 2 дахь өдрийн дүн гарч эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 67 кг-ийн жинд Ц.Баярзаяа нар хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэй

60 кг         1. Ражнееш /Энэтхэг/
2. Ким Жин Чол /БНСУ/
3.Даниель /Нигери/
3. Мораголей /Иран/
5. Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегаватт” клуб/

60 кг-ын жинд барилдсан Батсайханы Нэмэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Ражнеешт 2:4, 8:8 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Ираны бөх Мораголейд 1:1, 1:2 оноогоор дийлджээ.

96 кг         1. Херашвили /Гүрж/
2. Янковский /Беларусь/
3. Танан /Иран/
3. Анакулов /Тажик/
5. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/

96 кг-ын жинд барилдсан Нацагсүрэнгийн Золбоо нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Сумеетийг 4:0, 1:0 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарах барилдаанд Гүржийн бөх Херашвилид 0:1, 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд Ираны бөх Тананд 0:1, 0:3 оноогоор хожигджээ.

120 кг     1. Саканделиж /Гүрж/
2. Дзиатко /Беларусь/
3. Ей Жунг /БНСУ/
3. Сафед Ахмад /Пакистан/
5.Болдбаатарын Батжаргал /”Гацуурт-Олимп” сургууль/

120 кг-ын жинд барилдсан Болдбаатарын Батжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хэсгээсээ шалгарах барилдаанд Гүржийн бөх Саканделижт 0:1, 0:8 оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Ей Жунгт 3:0, 1:2, 0:1 онооны харьцаагаар дийлджээ.

Эмэгтэй

51 кг         1. Хироми Сакурай /Япон/
2.Неха /Энэтхэг/
3. Уотнер Кондер /АНУ, дэлхийн залуучуудын аварга/
3. Нарепека /Украин/

51 кг-ын жинд барилдсан Эрхэмбаярын Даваачимэг нэгдүгээр тойрогт ялагджээ.

59 кг         1. Чихиро Кумаве /Япон/
2. Роза Буркерт /АНУ/
3. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/
3. Камлеш /Энэтхэг/

59 кг-ын жинд барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт ялагдаж дагах барилдаанд Энэтхэгийн бөх Шилпийг 1:0, 1:1, 3:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Г.арги Ядавыг 1:0, 2:0 онооны харьцаагаар ялжээ.

67 кг         1. Васильчук /Украин/
2. Глодго Элизабет /АНУ/
3. Цэрэндоржийн Баярзаяа /”Хасу-Мегаватт” клуб/
3. Ихеаначо /Нигери/

67 кг-ын жинд барилдсан Цэрэндоржийн Баярзаяа нэгдүгээр тойрогт ялалт байгуулж хэсгээсээ шалгарах барилдаанд АНУ-ын бөх Глодго Элизабетэд 3:2, 1:1, 4:1 онооны харьцаагаар хожигдож дараа нь Казахстаны бөх Захароваг 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, 84 кг, эмэгтэйчүүдийн 63, 72 кг-ийн жингийн барилдаанууд болно.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан