Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн амины хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ


Сүхбаатар аймгийн хэмжээнд 2014 онд хүн амины хэрэг 3 гарсан бөгөөд 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал: Яллагдагч Ж.Д-д холбогдох Эрүүгийн 201417000252 дугаартай  хэрэгт  “Архидан согтуурсан үедээ 2014 оны 09 сарын 07-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, хуучин Дэнжийн гудамжны 3-7 тоотод хашаанд байх амбаарт хамт амьдарч байсан иргэн Э гэгчтэй  маргалдсаны улмаас түүнийг хутгалж санаатай алсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Эрүүгийн  201417000256 дугаартай яллагдагч Н.Б-д холбогдох хэрэгт “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв 8 дугаар баг, Чулуун хороотын 1-2 тоотод 2014 оны 09 сарын 01-ний шөнө согтуурсан үедээ эхнэр Т.Н-д хүч хэрэглэж модон сандалыг зэвсгийн чанартай хэрэглэн, зодож олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,  түүнийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж улмаар хүнд хор уршиг учруулсан үйлдэлд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12,  125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлтийг үйлдэж харъяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан