Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бизнес эрхлэхэд хамгийн таатай орон шалгарчээ


Бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жил тутмын жагсаалтаа Америкийн Форбс сэтгүүл нийтэлжээ. Энэ жилийн жагсаалтыг Дани улс тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд улс эхний гуравт багтсан байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Ирланд улс энэ жил дөрөвдүгээрт бичигджээ.

Жагсаалтын сүүлийг Гвиней улс гурав дахь жилдээ мушгисан байна. Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын үзүүлэлт янз бүр гарчээ. АНУ энэ жилийн жагсаалтад өнгөрсөн оныхоос дөрвөн байраар доошилж, 18 дугаарт орсон байна. Өнгөрсөн жилийн жагсаалтад 28 дугаарт бичигдэж байсан Япон улс энэ жил 26 дугаар оржээ. Дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох Герман улс өнгөрсөн жилийнхээс дөрвөн байраар дээшилж 20 дугаарт бичигдсэн байна.

Форбс сэтгүүл уг жагсаалтыг гаргахдаа 146 орны өмч хөрөнгийг хамгаалах эрх, хөрөнгө оруулалт, албан татварын хэмжээ, технологи, авлигын түвшин, иргэдийн хувийн эрх чөлөөний болон эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин, хөрөнгө оруулалтын хамгаалалт, мөн хөрөнгийн зах зээлийн байдал гэсэн 11 хүчин зүйлийг харгалзжээ. Эдгээр хүчин зүйлстэй холбоотой мэдээллийг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, “Freedom House”, “Heritage Foundation”, “Property Rights Alliance”, “Transparency International” байгууллагын судалгааны дүнд үндэслэн цуглуулсан байна. 

Түүнчлэн тус орныг хамгийн аз жаргалтай улс ч гэж бас шалгаруулж байсан юм.
Дэлхийн аз жаргалтай ард түмний жагсаалтыг даничууд тэргүүлсэн талаар ИТАР-ТАСС 2012 онд бичиж байсан юм. Тухайн үед ийн шалгаруулсан аж.

НҮБ-аас "World Happiness Report" илтгэлийг хэвлэсэн бөгөөд Колумбийн Их Сургуулийн нэртэй эдийн засагчид Жон Хеллиуэлл, Ричард Лэйард болон Жеффри Сакс нар энэ судалгааг хийсэн байна.

Скандинавын хойгийн орнууд жагсаалтын эхний байруудад бичигдсэн гэнэ. Дани улс нэгдүгээрт, Финлянд хоёрдугаарт, Норвеги гуравдугаарт, Швед долдугаарт жагссан бол АНУ арваннэгдүгээрт оржээ.

Жагсаалтын сүүлийг мушгисан хамгийн аз жаргалгүйд өөрсдийгөө тооцсон  улсууд  бол Того болон Бенин ажээ. Европын орнуудаас Болгар улс жагсаалтын 146-р байранд орсон нь Европын орнууд тэр бүр жаргалтай байдаггүйг харуулж байгаа юм.

Судалгааг  2005-2011 оны хооронд 156 улсын 15-аас дээш насны нэг мянган оршин суугчдаас  асуулгаар авчээ. Судалгаагаар хамгийн аз жаргалтай улс 10 оноо авах байсан бөгөөд Дани улс найман  оноо авсан ажээ. Харин Того улс гурав  хүрэхгүй оноо авсан байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засагчид болон сэтгэл судлаачид зөвхөн ДНБ болон бусад үзүүлэлтүүд эдийн засаг болон нийгмийн ололтыг харуулж чадахгүй гэж үздэг болсон юм. Жеффри Саксын хэлснээр тухайн улс орны ард түмний аз жаргалтай амьдрах нь эдийн засгийн өсөлттэй огт холбоогүй гэжээ. Жишээ нь АНУ-ын эдийн засаг  1960-аад оноос хойш тасралтгүй өсч байгаа ч ард олны сэтгэл санааны жаргалтай гэсэн үзүүлэлтүүд энэ үеийнхээ хэмжээнд байгаа юм. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар нийгмийн харилцаа болон эрүүл байх нь эдийн засгийн өсөлтөөс илүү ард түмэнд хэрэгтэй юм байна.

0 Сэтгэгдэл
yag une mongol l baihgui yu oyutolgoig unegui ugnu nemj manai taliin zardal geed mungu ugdug
mongol baih a.luibar hiij bolno,tatvar tuluhgui.hahuul ugch bolno.
Хамгийн их уншсан