Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Цагаан: Боловсрох нь зорилгодоо хүрэх зөв зам


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг шилдэг оюутнуудад хүртээх ёслол боллоо. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад гардуулсан юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн оюутан Э.Хишигжаргал, СУИС-ийн оюутан П.Мөнхгэрэл, МУИС-ийн оюутан Я.Цэцэнзаяа, ХААИС-ийн оюутан М.Сэлэнгэ, МУИС-ийн оюутан Д.Ганзориг, СУИС-ийн оюутан П.Даариймаа, Ховд Их сургуулийн оюутан Б.Ананд, СУИС-ийн оюутан Б.Ариунгоо, МУИС-ийн оюутан М.Энхбаяр, АШУҮИС-ийн оюутан Ц.Доржсүрэн, МУИС-ийн оюутан П.Сувданчимэг, “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн оюутан Э.Сундуй, СУИС-ийн оюутан Г.Ганлхагва, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутан М.Хатанзориг нарын шилдэг 15 оюутан хүртлээ.

Тэтгэлэг гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “"Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон болон эх орныхоо алдар нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа оюутнуудад амжилтыг нь чухалчлан олголоо.

Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой, эрүүл чийрэг  монгол хүн юм. Боловсрол бол хүний зорилгодоо хүрэх зөв зам гэдгийг манай залуучууд сайтар ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна.
Бид Монголын ирээдүйг авч явах оюутнууд Та бүхэнд итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол Та бүхэнд их урам хайрласан шагнал. Та нар шиг амжилт гаргахыг бусад оюутнуудад уриалж байна.

Та бүхний цаашдын эрдэм номын үйлс, ажил, хөдөлмөр, спортод их амжилт хүсч, баярыг тань хуваалцаж буй гэр бүл, анги хамт олон, багш нар, найз нөхдөд тань бас сайн сайхны ерөөл өргөе" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан