Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуульзүйн сайд Д.Дорлигжав АТГ-т ханджээ


Хуульзүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргажээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дэлгэсэн гэх “Алтандорнод Монгол” ХХК-тай холбогдсон дөрвөн сая ам.долларын хэргийг үнэн зөвийг нь шалгуулахаар хандаж байгаа аж. Д.Дорлигжавыг Хуульзүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хуульзүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн. Харин үүнийг нь Хуульзүйн сайдад нэр дэвшихдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ингэж тайлбарласан. Тэрээр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн мэдэгдсэн.  
    

0 Сэтгэгдэл
zuw demjij bn
Хамгийн их уншсан