Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн шалгаруулалтын дүнг танилцууллаа


Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүн гарлаа. Өнөөдөр хуралдсан Ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан "Чайна Шэнхуа Энержи", "Сумитомо", "Энержи Ресурс" ХХК-ийн хамтарсан түншлэл болон "Пибоди Энержи" компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан  "Чайна Шэнхуа Энержи", "Сумитомо" корпораци, "Энержи Ресурс" ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав.

Шалгарсан хөрөнгө оруулагч тал Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх Монгол Төрийн мэдэлд хэвээр хадгалагдан үлдэх юм.

www.megaproject.mn

/Тавантолгойн Ажлын хэсгийн албан ёсны сайт/

0 Сэтгэгдэл
ЕР НЬ ИХ БОЛОМЖИЙН ХУВИЛБАРЫГ СОНГОСОН БАЙНА.
odoo ene asuudal shiidegdsen bolj dee.. MCS chadnaa
Хамгийн их уншсан