Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ынхан бүлгийн даргаа ч сонгож чадахгүй байна


УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдаад үдээс хойш дахин цуглахаар болсон. Тиймээс дахиад л мэдээлэл хийсэнгүй. Ер нь, сүүлийн хоёр, гурван ч удаагийн бүлгийн хурлын мэдээлэл гэж  албан ёсоор өгсөнгүй. АН-ын бүлэг хуваарийн дагуу даваа гарагт хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгээд мэдээлэл өгдөг байсан уламжлал алдагдаад байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, томилгооны асуудал хэлэлцсэнээ ч хэвлэлийн бага хурал хийж мэдэгдээгүй. Үүнээс хойш бүлгийн даргад хүч үзэх хүмүүсийн нэр тодорч эхэлсэн. УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Г.Батхүү, М.Зоригт нарыг бүлгийн дарга болно гэж байсан.  
Өчигдөр бүлгийн хурлаар дорвитой асуудал хэлэлцэж чадаагүй учир мөн л мэдээлэл өгөөгүй аж. Энэ нь АН-ын бүлгийн хувьд гурав дахь удаагийн хуралдааны үр дүн тодорхойгүй өнгөрсөн гэсэн үг юм. Арванхоёрдугаар сарын 8, 15, 22 гээд гурван удаагийн бүлгийн хурал ямар асуудал хэлэлцэж, шийдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ зөвхөн бүлгийн даргаа сонгох, сайд, дэд сайд нарын томилгооноос хуралдаан хэтрээгүйг хэлэх хүн байна. Бүлгийн даргаа сонгож чадахгүй АН-ынхан гацчихаад байгаа аж. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр УИХ дахь бүлгийг хэн удирдахыг хэлэлцэнэ гэснийг УИХ-ын гишүүд таатайгаар хүлээж аваагүй гэнэ. Яагаад гэвэл УИХ-ын бүтцийн байгууллагын удирдлагыг бүлгийн гишүүдээр хэлэлцүүлэлгүй намын удирдах байгууллага шийдэх нь байж боломгүй зүйл хэмээжээ. Мөн фракц хоорондын тохироо ч үр дүнтэй болохгүй бүлгийн даргаа сонгож чадахгүй гацчихсан байна. Ирц хангалттай бүрдэж байгаа ч даргагүй бүлгийг эмхэлж цэгцлэхэд асуудал үүсчээ. Гэтэл АН-ын зарим удирдлагаас эхлээд Байнгын хороодын дарга нарын хуваарилалтаа хийе гэсэн санал гаргаж. Бүлгийн байр суурийг илэрхийлэх даргагүй байхад юун бусад намтай зөвшилцөх, дотооддоо ч ойлголцохгүй байдалтай байгаа гэнэ. Хамтарсан Засгийн газраа арай гэж эмхэлж дуусч байхад УИХ-ын бүтцийн байгууллагууд цэгцэндээ орж өгөхгүй шинэ онтой золгох нь.

0 Сэтгэгдэл
Germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius11 zarna. Utas 96156498
Энэ эрх мэдэл нь хэтийдсэн түшмэлүүдийн засагла лыг зогсоох юмсан Арай дэндүү даварцгааж бна аа нэг томхон ташууртай ганц лидер гарч ирэх цаг нь болжээ
Ардчилсан нам уаасаа дампуу НАМ.
Батхуу явбал балагтай Батгана суувал еттэй
үнэн дампуурсан нам
AN neeree ene olon frakts ene olon hulgaich naraa tsuuluhgui bol uragshaa yawahgui shv
dampuu nam
m.zorigt
Хамгийн их уншсан