Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид уул уурхайн салбарт зоримог алхам хийнэ

Уул уурхайн яамнаас  сар бүрийн эцэст “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал хийдэг билээ. Өчигдөр болсон уг хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Манай улсын эдийн засгийн гол тулгуур яах аргагүй уул уурхай болсон. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахын тулд тус салбарт хөрөнгө оруулалт татах нь чухал болсон. Иймд эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан оруулж болох ямар орд газрууд байгааг судалж байгаа. Эдийн засгаа сэргээх, ард түмний тусын тулд зоримог алхам хийх ёстой гэж бодож байна. Уул уурхайн яам Шинэчлэлийн Засгийн газрын үеэс хэрэгжүүлж ирсэн эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого үйл ажиллагааг уламжилж, эрчимжүүлж баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана. Тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцид нэгдэх тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдгээртэй уялдсан дүрэм, журам, стандартыг шинэчилнэ. Үүнээс гадна зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог метал зэрэг хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулна гэж мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан