Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Азийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АНУ-ын Азийн сангийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. “Монголд ардчиллыг, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэхэд Азийн сангаас ихээхэн дэм  үзүүлсэнд монголчууд талархалтай байдаг. Энэ тус дэм манайд  шударга ёс, хариуцлагатай байдал бий болгох чиглэлд ахиц дэвшил гаргахад чухал үүрэгтэй байлаа. Азийн сангаас Монголд хэрэгжүүлсэн төслүүд, ялангуяа авлига, хүний наймаа, хүчирхийлэлтэй тэмцэх, байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ном бэлэглэх төсөл, хөтөлбөр үр өгөөжтэй байсныг тэмдэглэхэд таатай байна” гэж Ерөнхийлөгч хэллээ.
Азийн сангийн удирдах зөвлөлийн гишүүд хоёр жилд нэг удаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй орнууддаа ирж хуралддаг уламжлалтай юм. Энэ удаа сангийн зөвлөл, гүйцэтгэх хорооны дарга Элчин сайд Майкл Х.Армакост, сангийн ерөнхийлөгч Дэвид Арнольд нарын арав гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.

П.Ариун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан