Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээсэн бүхэн ардчилалд оруулсан хувь нэмэр юм


Монгол Улсад ардчилал ялж нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэн, тайван замаар  нийгмийн хувьсгал хийж дэлхий дахины болон  Азийн орнуудын бодит үлгэр жишээ болсны түүхэн 25 жилийн ойг  Төв аймагчууд 2014 оны  арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн бүтээлч ажил  урлаг соёл спортын арга хэмжээгээр  баяжуулан тэмдэглэсээр байна. Тухайлбал “Ардчиллын үнэт зүйл ” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Тус аймаг зөвхөн өөр өөрийн  аймагтаа  ардчиллын ололт амжилтыг бахархан тэмдэглэхээс гадна  ач холбогдол түүхэн учир холбогдол сургамжийг нь түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа,  ардчиллын хэрэгжилтийн  асуудлаар харилцан мэдээллээ солилцох, биенээсээ суралцах, туршлага судлах зэргээр боломжтой олон чиглэлээр хамтран ажиллах хүлээж буй үр дүнг  хүүхэд  залуустайгаа ярилцаж түүн дотроос боловсролын салбартаа онцлохоор болсон нь энэ юм.

Тус уулзалтад Төв аймгийн  Ардчилсан намын дарга  Д.Доржпүрэв, Монгол Улсын гавьяат багш  Н.Баяртогтох, Ш.Бямбажав болон Төв аймгийн Төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд ардчиллын үнэт зүйлээр  дамжуулан Монгол  үндэстний хэл, соёл, зан заншил, уламжлалт арга ухаан, ахуй байдал, шинжлэх ухааны ололт амжилт гээд ер нь бүхий л салбарт ардчилал биеллээ олж, олон түмэнтэй холбогдож тэднийг мэдлэг мэдээллээр тэтгэн тэжээж байдаг гэдгийг харилцан ярилцсанаараа онцлог байлаа. Өнөөдөр бид зөвхөн өөрсдийн амьдралын хязгаарлагдмал хүрээнд бус ардчиллыг мэдэрч ойлгодог хэн бүхэн  хэрхэн яаж харилцан илүү их мэдээллийг авдаг болох, санал бодлоо хуваалцаж, хамтарч ажиллахын тулд зөвхөн уулзалдаад илтгэл тавиад өнгөрөх биш, байнгын тогтмол харилцаатай байх нь бүх  талын хамтын үйл ажиллагааны үндэс болох юм гэдгийг уулзалтаар онцлов.

Зуунмод Сумын ЕБС-ийн ахлах ангийн 200 шахам хүүхэд уулзалтад оролцсоны зэрэгцээ тэдэнд Ардчиллын тухай түүхэн баримтат кино  үзүүлэн анги бүрийн номын санд  Монголын түүх уран зохиол шинжлэх ухаан танин мэдэхүйн  сэдэвт 850 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий ном бэлэглэсэн нь хүүхэд  залууст оюуны үнэтэй хувь нэмэр орууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан