Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Харин болгарын Зөнч Вангагийнхаар 2015 он


Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх, Сталины үхэл, Чернобылийн АТС-ын сүйрэл, оросын “Курск” усан доогуур шумбагийн осол зэргийг урьдчилан хэлж чадсан  Болгарын зөнч Ванга харин 2015 оныг ингэж таамаглажээ.

Европ, Азид  байгалийн их гамшиг тохиож, африкийн орнуудад их өлсгөлөн нэрвэнэ гэсэн  байна.  Түүнийхээр бол европын иргэдийн ихэнх нь аюулгүй амьдрах газар бараадан Орос, АНУ руу цагаачлан явах гэнэ.

2015 онд дэлхийн гуравдугаар дайн гарах эсэх талаар Ванга юу гэж хэлсэн нь ихээхэн маргаантай. Ванга хатагтайд ихээхэн ойр байсан зарим нэгний яриагаар бол зөнч хатагтай гуравдугаар дайн бүр 2010 онд гарна гэсэн гэдэг. Тэр бүр энэ дайны үеэр химийн зэвсэг хэрэглэж манай гаригийн хүн амын ихэнх нь үхнэ гэсэн   гэдэг. Харин олон судлаач болохоор 2010 онд эхлэх байсан дэлхийн  гуравдугаар  дайныг Ванга урьдчилан харж түүний эхлэх хугацааг хойшлуулсан  гэж баталдаг.

Украины тухайд энэ улс тарж бутарч Крым  нь Орост нэгдэхийг Ванга урьдчилан хэлсэн нь бүр 90-ээд онд тодорхой болсон.
2015 оны хувьд Украин эдийн засгийн хямрал, ард түмний давалгаа, цэргийн мөргөлдөөн үргэлжилсээр оны эцэс гэхэд арай тогтвортой болно гэж зөгнөжээ.

Ванга хатагтай Орос орны амьдралын тухайд энэ улс 2015 онд дэлхийдахинд гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна. 2015 онд Орос дэлхийн хамгийн хүчирхэг улс болно гэнэ. Олон орныг нүүрлэх эдийн засгийн хямрал Орост огт хамаагүй байх бололтой. ХАА нь их хурдацтай хөгжинө гэсэн байна хэмээн оросын dailyhoro.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
XAXA OROSUUD OORSDODOO TAARUULJ SHAAJ BAIGAA UM XAXAXAXA, OROSIIN SUURNE SH DEE. XULGAICH ERIILEGCHTEI UM CHIN XAXAXAXONX
oros oron mundag erunhiilugch bhad yu gej doroitoh ve dee
Хамгийн их уншсан