Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн том сүлд мод 650 метр

Нэгэн жилээ  үдэж шинэ  оноо угтахад улс орон, хот тосгон бүр сүлд мод засч гоёж чимэглэдэг нь уламжлал. Харин хаана хамгийн том сүлд мод чимэглэдэг вэ...

1.    Хамгийн том сүлд модыг Италийн Губбио хамтрал засдаг байна. Эндхийнхэн Инжино уулан дээрээ сүлд модны хэлбэртэй гэрлэн чимэглэл асаадаг нь өндрөөрөө 650, өргөнөөрөө 350 метр болж хаа газраас харагддаг гэнэ. Модыг эргэн тойронд нь 260 чийдэнгээр асадаг бол оройд нь 200 жижиг гэрэл, дотуур хэсэгт нь 270 гэрэл асаан чимдэг байна. 1981 онд асаасан энэ сүлд мод 1991 онд дээд амжилтын Гиннесийн номд хамгийн өндөр сүлд мод хэмээн орж байжээ.

2.    Мексикийн нийслэл Мехко хотноо 110 метр 35 см  өндөр 330 тонн жинтэй сүлд мод 2009 онд босгосон нь хамгийн том хиймэл гацуур юм. Өргөн нь 40 метр энэ модыг чимэн 8 сая гэрлэн чимэглэл нь 80 мянган метр урт болно. Гэхдээ жил бүр энэ сүлд модны чимэглэлийн гэрлийн өөр өөр өнгөрө асадаг. Сокалогийн талбай дахь энэ модыг босгоход 200 ажиличн хоёр сарын турш хөдөлмөрлөдөг байна. Шинэ жилийн баяраар энэ модыг үзэхээр гурван сая гаруй хүн ирдэг байна.

3.    Бразилын Аракаху хотын сүлд мод 110 метр, 11 см өндөр. Тухайн цагтаа манай гаригийн хамгийн өндөр сүлд модоор бүртгэгдэж байсан. Энэ модыг анх босгох үеэр нурж дөрвөн ажилчин амь алдааж байсан гэдэг.

4.    Рио-де-Жанейрод босгосон энэ мод 85 метр, Хамгийн сонирхолтой нь энэ мод усан дээр хөвж явдаг. Металл бүтэц нь гэхэд л 542 тонн энэ модыг гурван сая гэрлээр чимэглэсэн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан