Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОНРТ-ийн М.Наранбаатарын нэр хүнд нэг тэрбум төгрөг


МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар  УИХ-ын дарга З.Энхболдыг Үндлэсний зөвлөлийн гишүүд томилох хуралдаан дээр "та бүхэн хүндхэн газар очиж байна,  тэнд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, ядаж хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэж хэлснийх нь төлөө  үзэж тарж, өөрөөсөө уучлал гуйхыг шаардан нэр төрөө сэвтүүлсний хариуд нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгагаа МОНРТ-ийн мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаараа зарлалаа.  
Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа УИХ-ын дарга З.Энхболд Их хурлын даргын өндөр сэнтийгээс “Байнгын хороотойгоо байнга холбоотой ажиллаарай” гэж хэлсэн. Энэ бол МҮОНРТ-ийн хараат бус байдалд халдсан хэрэг. УИХ-ын даргын, гишүүдийн энэ байдал бол манай хамт олон руу, хэвлэл мэдээллийн байгууллага руу, ард түмэн рүү дайрч байгаа хэрэг.
УИХ-ын дарга ер нь удаа дараа над руу, манай байгууллага руу дайрч байсан. 2012 оны намар өөрийнхөө МАSS агентлаг ETV  телевийн Даваабаярыг дэд даргаар, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Д.Энхтуяаг МҮОНТ-ийн, Ардчилал сонины Л.Цэрэн-Очирыг МҮОНР-ийн захирлаар томилсон.
Энэ томилгоонд манай хамт олны 80 хувь нь дургүй байсан. Д.Энхтуяа нь угаасаа телевизийн хүн биш. Нэгэнт хөлөө олоод байсан телевизийг бужигнуулж, хагалан бутаргах, дээр нь зөвхөн Наранбаатар гэдэг хүнийг мөрдөн мөшгих ажил хийсэн.

Би 3 удаа энэ байгууллагын ерөнхий захирлаар томилогдсон нь, эсвэл энд 20 жил ажилласан нь л буруу юм биш юм бол яагаад ингэж хэлүүлж байх ёстой юм.
Ер нь УИХ яагаад бидний, миний эсрэг ингэж хандах ёстой юм. 2015 оны төсвөөс нийтдээ 118 тэрбум төгрөг хассаны 4 тэрбумыг нь МҮОНРТ-ийн төсвөөс хассан. Би хэн нэг хүний цүнх барьж явж энэ албан тушаалд ороогүй.
Үүний дээрг би МАSS агентлаг, ETV  телевизийг бас шүүхэд өгч байгагаа мэдэгдэж байна. Сүүлийн үед зөвхөн намайг доромжилсон өчнөөн олон мэдээлэл нийтэлсэн, телевизээр гарсныг нь бол тоолох аргагүй.
Нэр төрөө сэргээлгэх гэж УИХ-ын дарга З.Энхболдоос нэхэмжилж байгаа нэг тэрбум төгрөгийг би хамт олныхоо, МҮОНРТ-ийн ажиллагсдын сайн сайхны төлөө зориулах болно.
Мөн ингэж хэлүүлчихээд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм гэсэн асуулт гарна. Би энэ байгууллагад хөтлөгчөөс эхлээд 19 жил гаруй ажиллаж байна. Хэн нэгэн хүний хэлснээр би хамт олноо хаяад явах сэтгэл алга. Ажлаа өгөх дээрээ хүрвэл өгөөд л явна. Дахин хэлье. Би хэн нэг хүний цүнх барьж явж энэ албан тушаалд хүрээгүй. Сүүлийн томилолтын хугацаа 2015 онд дуусна. Ажлаа өгөх эсэхээ би шийднэ гэлээ.
Тэр бас үүнийгээ МҮОНРТ бол ард түмний итгэлцэл дээр тогтож, тэднээс төлбөр авч ажилладаг учраас олон нийт бидэнд, надад итгэж байхад огцрохгүй гэдгээ бас хэллээ.
М.Наранбаатар "Өөрийг нь, МҮОНРТ-ийг удаа дараа дайрч байгаа ийм үг, мэдээллийн эсрэг харин ч дуугүй байсан, одоо дуугарна" гээд УИХ-ын дарга З.Энхболдыг элдвээр хэлж дайрсаар хэвлэлийн хурлаа өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
araajaviin mungu arai dendenee yaag unen uzddeggui araajavt mungu ugukhuu bolii
ehe odoona eeriigee hen gej bodood bna ulaan luibarchin eeree tuntiitlee bayjaad l ter ih itgel huleelgedeg ajilchid l ulam l yaduu bizdee hen hegen hunii chunh barij yabaagui gej yariad l bna alban tushaal; eeriiinhee medlegeer ochson gebel cham shig bolobsroloor dulimag hun begs dolooj l ochijdee hubiin companii zahiral shig nl soliorchee
Ноёнтой өстэй бол толгойгүй,нохойтой өстэй бол хормойгүй гэдэг. Чиний зөв байсан ч буруудна. Энд хариу бичсэн хүмүүс бүгд Энболдын дохио зангааны боолууд чам руу дайрч байна. За яана гэх вэ. Хорвоогийн жам,Энболд чамайг өмхий хүрэн шиг хялайн харж, хэзээ яаж авч хаях вэ гэдгээ тооцоолж сууна. Уг нь чи энхболдын цүнхийг барьж гүйсэн бол болох байжээ. Тэгээд нууц амрагий нь ажлааснь халсан байна. Энэ чинь ардчилагчдын дургүйг хүргэж байгаа.
zailuul ene uuriiguu hen gej bodoo ve ulaan luivarchin mongol televis n sozializmaaraa baigaa shal hozrogdson gazar
Ene naranbaatar jinhene luibarchin shuudee Z.enkhbold zob heljee
zvgeer l neg alban tushaalaasaa zuugdsen zulbasagal bn
bi l lav itgekhgui bna Naranbaatart itgeed bgaa ard tumen ni khaana bna aa
Наранбаатар гэдэг АН-ын ҮЗХ-д нэрээ дэвшүүлж Говь-Алтайд алдарт хорчин Ариунсантай очихдоо би танай аймгийн Жаргалан сумд төрсөн гэж өөрийгөө танилцуулсан.Ариунсан мөнгийг нь тарааж архидалт зохион байгуулж байгаад сонгуулж аваад явсан.Удалгүй Ху нам сонгуульд ялсан чинь тийшээ урваад "Улаан сарнай " арга хэмжээнд нь оролцоод МҮОНТ-ээр өөрийгөө баахан рекламдсан.Дараа нь Өвөрхангайн Зүйл суманд Асашёрю аваргад алгадуулчихаад би төрсөн нутагтаа хүнд дээрэлхүүлэхгүй гэж баахан зарга үүсгэж гоншигоносон.Энэ бүгдээс харахад юу ч хийж магадгүй,яаж ч хувирч мэдэх хуйвалдагч, луйварчин хүн. Хурдхан зайлуулах хэрэгтэй.
САР БҮР БИДНИЙ БАЙРНЫ МӨНГӨН ДЭЭР ЗУРАГТ-1100 ШУГАМЫН РАДИО-330 ТӨГ ГЭЖ ХЭН Ч ҮЗДЭГГҮЙ ҮЗХИЙГ ХҮСДЭГГҮЙ МҮОНТ, СОНСОХ НЬ БИТГИЙ ХЭЛ БҮР МЭДДЭГГҮЙ ШУГАМЫН АРААЖАВ ГЭЖ АЙЛ БҮРЭЭС ДЭЭРЭМДЭЖ АВДАГ МӨНГӨӨР ТАНСАГЛАДАГ УЛСУУД ШҮҮ АЙЛ БҮР ЭНЭ МӨНГИЙГ ИРЭХ ОНООС ОГТ ӨГӨХӨӨ БОЛЬЦГООЁ
araajaviin mungu arai dendenee yaag unen uzddeggui araajavt mungu ugukhuu bolii
овоо үнэтэй нэр хүнд байна. толгой нь ямар үнэтэй юм бол.....
Хамгийн их уншсан