Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймагчуудын 2014 оны 12 амжилт


Эх орныхоо  зүрх нь болсон  Төв сайхан нутгийнхаа байгалийн  баялаг,  газар шороо,  эрдэнэт мал сүрэг,  хөдөлмөр  бүтээлээр бий болгосон  бүхнээ  хайрлан дээдэлж ,бахархан  хүндэлж    хүн ардынхаа  хүнс тэжээлийн  хангамж,  баталгаат  байдлыг  бий болгож,  хийсэн бүтээснээр Монгол орны түмнийг  эрүүл энх  сайн сайхан амьдарч  байгаа  гэдгийг  мэдрүүлж,  экологийн шинэ  цэвэр  бүтээгдэхүүн  хоол  хүнс  хэрэглэх үйлсэд гар сэтгэл нийлэн  үлгэрлэн  ажиллаж,  олон арван  амжилт бүтээл гаргаснаас  МОРИН ЖИЛ-ийн шилдэг  арван хоёр  амжилтыг нэрлэж байна .

1.Мал сүргээ хамгийн олон толгойгоор өсгөлөө
2014 оны жилийн эцэст /урьдчилсан байдлаар/ малын тоо толгой 4181.5 мянгад хүрч, 2013 оныхоос 328.2 мянгаар буюу 17,0 хувиар өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 0,292 мянга, адуу 330,9 мянга, үхэр 289,3 мянга, хонь 2125,7 мянга, ямаа 1432,5 мянган толгойгоор тус бүр өсч  түүхэндээ хамгийн олон тоо толгойд хүрлээ.

2. Төв аймаг сүүлийн 22 жилдээ аваагүй үр тарианы ургацаа хураан авч улсад тэргүүлсэн амжилтуудаа бататгалаа
Улсын хэмжээний нийт ургацын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Төв аймгийн тариаланч, ногоочид төмсний болон малын тэжээлийн нийт хураан авсан ургацын хэмжээ, нэгжээс авсан үр тариа, малын тэжээлийн дүнгээрээ улсад тэргүүлж, 1992 оноос хойш тасраад байсан газар тариалангийн салбарын түүхэн амжилтыг 2014 онд бататгалаа. Улсын хэмжээнд нийт хураан авсан ургацын дүнд Төв аймгийн эзлэх хувь.

3. Төв аймаг Монгол улсын  шилдэг сумтай боллоо
 Монгол улсын  засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу   Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн  хэрэгжүүлсэн бүсчлэн хөгжүүлэх бодлогыг  аймгийнхаа  онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлэн,  2014 оны   бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санал санаачилга, иргэдийнхээ идэвх оролцоог өрнүүлсний  үр дүн “Монгол улсын шилдэг“ аймгаар шалгарч Жаргалтай түмний  өлгий- Жаргалант  нутгийнхан  шагнал   Монгол улсын шилдэг сум боллоо.


Монгол улсын  атрын ууган  аж ахуй

Тус сум 186.6 мянган га нутаг дэвсгэртэй, Засаг захиргааны 4 багт 1805 өрх, 6326 хүн амтай, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн чиглэлээр 110 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тодорхойлогч хамгийн том сум болж хөгжсөн билээ.
Газар тариалангийн зориулалт бүхий 38.0 мянган га эргэлтийн талбайтай, 2013 онд 14.1 мянган га-д үр тариа, 2517  га-д төмс, 130 га-д хүнсний ногоо тариалж, 18.0 мян тн үр тариа, 34.0 мян тн төмс, 1.4 мян тн хүнсний ногоо хураан авч сум, аймаг, Улаанбаатар хотын иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж жилээс жилд тариалсан талбай хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж байна.

Жаргалантын  сумын газар шороо уул ус  нутгийн ард түмэн түүхийн хөгжлийн явцдаа Монгол улсын хөдөлмөрийн  баатар 14, ардын жүжигчин, гавьяатууд, тэргүүний сайчууд улс, аймаг, сумын аварга хамт олон, ажил хөдөлмөрийн аварга цолтон, мэргэжлийн уралдааны тэргүүлэгч медальтан, төрийн дээд одон медалиар шагнагдагсад олноор төрөн гарч улс орон, ард түмнийхээ бахархал болсон.

4. Давтагдашгүй амжилтын эздийн нутаг
 ТӨВ АЙМГИЙН  ЖАРГАЛАНТ НУТГААС  МОНГОЛ УЛСЫН АВАРГА  ХӨДӨЛМӨРИЙН  ХАМТ ОЛОН 18,УЛСЫН АВАРГА ТРАКТОРЧ, КОМБАЙНЧИД 40, УЛСЫН АВАРГА ЖИМСЧИН- НОГООЧИН 19 ,УЛСЫН АВАРГА ХАДЛАНЧИД 10  төрсөн.
Монгол улсад Хэзээ ч давтагдаагүй  бахархам амжилтын эздийг төрүүлж чадсан  амжилттай
Тус сум нь 38000 га эргэлтийн талбайтай ба үүнээс 30000-32000 га талбайг 139  ж ахуй нэгж байгууллага иргэнд эзэмшүүлэн үр тариа,  төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж бэлчээр хадлангийн газрыг хуваарийн дагуу иргэдэд эзэмшүүлэн, ашиглуулж байна.
Жаргалантынхан  газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд  мянган 18,3 тн үр тариа  34,3  мянган тн төмс  14,3 тн хүнсний ногоо хураан авч  Монголын  газар тариалангийн бүтээгдэхүүний  10 шахам хувийг  хувийн хэвшил  дангаараа үйлдвэрлэж    буй жинхэнэ бүтээлч иргэд  билээ.
 Жаргалант нутгийн брэндүүд
• Жаргалант хонины үүлдэр хэвшил
• Жаргалант угшлын адуу
• Жаргалант  нутгийн  өгөөж
• Жаргалантын шар төмс
• Давжаа амим
Аймгийн “Солонго” цогцолборын шинэчлэл, их засварын ажил
Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь аймгаас хэрэгжүүлэх томоохон зорилт болж байгаа ба энэхүү зорилтыг хангах зорилгоор эхний ээлжинд Зуунмод хотод Иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлэх төв буюу “Солонго цогцолбор” байгуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Энэхүү “Солонго цогцолбор”-т кино зал том, ресторан зоогийн газар, үүрэн телефоны операторуудын үйлчилгээний зал, өлгүүр, ариун цэврийн өрөө, офиссын өрөө тасалгаа, мини үзвэрийн заал өрөөтэй болгон засварлан шинэчилж, ашиглалтанд хүлээн авлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Соёлын төв” гэсэн  нэртэй байсан барилга байгууламжийг  их засварт оруулан  үйл ажиллагааг өргөжүүлэн “ Солонго цогцолбор”  болгон өөрчилсөн.
“Солонго цогцолбор” нь дотроо 215 хүний суудалтай  их, бага танхимтай кино театрын заал, 540 м кв талбай бүхий биеийн тамир заал, хүүхдийн  тоглоомын өрөө, интернэт болон бусад үйлчилгээний цэгүүдтэй

5. “Орон сууц“-ны  шинэчилсэн засвар ,“164 айлын  орон сууц“-ыг ашиглалтанд орууллаа.
Төв аймгийн Зуунмод сумын  нийтийн орон сууцны болон үйлчилгээний  13 байрны гадна фасадыг шинэчилсэн загвараар засч  тохижуулан иргэдийн амьдрах орчин,  тохь тух,  соёлтой  аж төрөх  сайхан  боломжийг  бүрдүүлж.
Төв аймгийн  Зуунмод суманд 2014 онд  164 айлын  8 орон  сууц шинээр ашиглалтанд хүлээн авч, иргэд  орчин үеийн  тохижилт  шийдэлтэй  орон  сууцанд тав тухтай амьдрах  орчин,  авто машины  гараж  зогсоол, гадна зам талбай  гэрэлтүүлгийг  иж бүрнээр тохижуулан ашиглалтанд оруулсан.

6.   Монгол улсын  шилдэг эх  орны  бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй боллоо.
 “Могол ноос” ХХК нь ноос ноолуур угаах, угаасан ноос ноолуурын хялгас ялгах, бор цагаан эсгий, иж бүрэн сийлбэртэй гэр, гэрийн эсгий эдлэл хийх үйлдвэрийг шат дараатай байгуулан ажиллаж “Шилдэг үндэсний үйлдвэрлэгч”  болж ээрмэл утасны үйлдвэрийг шинээр байгуулан жилд 30 тн ээрмэл утас үйлдвэрлэн Солонгос улсад экспортлон ноосон даавуу үйлдвэрлүүлэн оруулж ирэхийн зэрэгцээ эх орны үндэсний сүлжмэлийн болон даавууны үйлдвэрүүдэд нийлүүлэн хангаж байна.
Зуунмод сумаас ашиглалтгүй байсан хуучин сургуулийн барилгыг засварлан, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “Төмөр трейд” ХХК-нд олгон, оёдлын үйлдвэрийн салбарыг  байгуулан ажиллуулснаар 80 гаруй оёдолчин тогтмол ажилтай болж, ЕБС-ийн дүрэмт болон биеийн тамирын хувцас, захиалгат ажлын болон гоёлын хувцасыг үйлдвэрлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон 6 аймагт  нийлүүлж байна.

7. Хөгжилд хөтөлсөн зам-аар  холбогдлоо.
1985 оноос хойш нэг ч удаа их засварт ороогүй Зуунмод-Улаабаатар чиглэлийн 25 км их замыг чанарын өндөр түвшинд 1 сарын хугацаанд шинэчлэн засварлаж, 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Налайхын 4-р зөрлөг-Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай зам, Зуунмод-Өндөр дов чиглэлийн 3,8 км замууд , Төв АЗЗА ТӨХК, Дэвших эрдэнэ ХХК, Замын бетон ХХК-ууд хамтран Герман технологи, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан хуучин замын асфальтыг бутлан, жижиглэж цементээр бэхжүүлэн 40 см зузаантай нягтруулж, суурь бэлтгэж, асфальтан хучилтийг тавих ажлыг 1 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэж ашиглалтад оруулж  чанарын өндөр түвшинд барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгч, ус зайлуулах сувгуудыг шинэчлэн нийт 13 ус гаргах хоолой суурилууллаа. Ингэснээр  Төв аймгийн төв, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон дүүргүүдийг  хооронд нь холбосон хатуу хучилттай  битүү цагирган авто замын сүлжээнд холбогдлоо.  Үүгээрээ  Ази  Европыг холбосон  олон улсын авто замын  сүлжээнд холбогдож байгаа юм.

8. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчтэй боллоо
Аймгийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж буй Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч шувууны аж ахуй “Мон-ЭГГ” компани  жилд 90,0 сая ширхэг өндөг үйлдвэрлэж,   Монгол улсын шувууны аж ахуйн тэргүүлэгч компани боллоо.
Мөн Архуст сумын “Хишигтэн нүүдэлчин” ХХК Франц улсаас оруулж ирсэн өндөр ашиг шимтэй,  хөврөл үр суулгасан Монбиллиард үүлдрийн 150 үнээнээс 150 тугал, Баянчандмань сумын “Мон милк” ХХК нь 50 үнээнээс одоогийн байдлаар 44 толгой төл хүлээн авч бойжуулж байна.
Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр сүүний үхрийн 230, махны үхрийн 16, мах ноосны хонины 4, гахайн 18, шувууны 17, зөгийн 35, туулайн 5, нийт 325 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж  байна. Эдгээр ферм, аж ахуйнуудад үхэр 15350, хонь 7200,  гахай 7100, шувуу 185 мянга, зөгий 355 бүл, туулай 360 толгой үржүүлэгдэж байна.

9. Зуунмод хотод “Манзушир өргөө” хорооллын эхний ээлж ашиглалтанд орлоо
Засгийн газрын батлан хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Зуунмод хотод 1000 айлын орон сууцны хороолол барих төсөл хэрэгжиж  1000 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв зэрэг барилга байгууламж баригдах бөгөөд хорооллын инженерийн шугам сүлжээ, гадна дулаан хангамж, цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, гадна цахилгаан хангамжийн ажлуудыг хийж гүйцэтгэн, орон сууцны хорооллын эхний ээлжийн 1-р давхартаа үйлчилгээний төвтэй 98 айлын 4 блок бүхий орон сууцны барилга угсралтын ажлыг “БҮТИ”ХХК өөрийн хөрөнгөөр барьж энэ ондоо багтаан ашиглалтанд өгөхөд бэлэн боллоо.

10. Сумын төвийн шинэчлэл төсөл
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Сумын төвийн шинэчлэл төсөл”- манай аймгийн Лүн суманд  хийгдэж   дууслаа.
-Нийгмийн салбарын барилгуудын гадна фасадны их засварын ажил

11. Нийтийн орон сууны гадна фасадны засвар шинэчлэлт
Хуучин орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  нийтийн орон сууцны   дээврийн засвар,  11, 12, 28-р байр болон үйлчилгээний  5 байрны гадна фасадыг шинэчилсэн загвараар засч  тохижуулан иргэдийн амьдрах орчин,  тохь тух,  соёлтой  аж төрөх  сайхан  боломжийг  бүрдүүлж , иргэд  орчин үеийн  тохижилт  шийдэлтэй  орон  сууцанд тав тухтай амьдрах  орчин,  авто машины  гараж  зогсоол, гадна зам талбай  гэрэлтүүлгийг  иж бүрнээр тохижуулан ашиглалтанд оруулсан.


Гойд ашиг шимт малынхаа  сүргийн бүтцийг шинэчлэв
Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр сүүний үхрийн 230, махны үхрийн 16, мах ноосны хонины 4, гахайн 18, шувууны 17, зөгийн 35, туулайн 5, нийт 325 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж  байна. Эдгээр ферм, аж ахуйнуудад үхэр 15350, хонь 7200,  гахай 7100, шувуу 185 мянга, зөгий 355 бүл, туулай 360 толгой үржүүлэгдэж байна.
Аймаг, орон нутгийн болон улсын чанартай зохион байгуулагдаж байгаа Шилмэл малын үзэсгэлэн, худалдааг жил бүр амжилттай зохион байгуулан оролцож, Борнуур суманд төвийн бүсийн Гойд ашиг шимт малын үзэсгэлэнг  уламжлал болгон явуулж, түүнд жилд дунджаар өндөр ашиг шимт 80-120 толгой мал хамрагдаж, олон нийтэд сурталчилагдаж байна.

Богдын торгон сүрэг бий болжээ
2014 онд цөм сүргийн аж ахуй бий болгох, цаашид сумдад өсвөр хээлтүүлэгч борлуулах зорилгоор Баянцагаан хэвшлийн илүү нугаламт хонины аж ахуйг аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дэргэд “Богдын торгон сүрэг” нэртэй Баянцагаан хэвшлийн илүү нугаламт хонины цөм сүргийн аж ахуй байгуулж 10 гаруй малчин өрхөд 400 гаруй толгой хуцан хургыг шилэн сонгож тавиад байна.

 Хүүхдийн төлөө хөтөлбөрүүд амжилтай хэрэгжиж нийгмийн салбарын хөрөнгө оруулалт  нэмэгдлээ
Мэдээлэл технологийн сургалтаар олон ажлын эхлэлийг тавьж чадлаа
ЕБ-ын 30 сургуулийн  технологийн багшид “Мэдээллийн технологийн дэвшлийг технологийн хичээлд нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтуудыг  амжилттай зохион байгуулсан. 

Энэ үеэр “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд сурсан, хийж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт зохион байгуулж, нийт багш нарт сурталчлан,  харилцан суралцсан арга хэмжээг зохион байгуулсан юм.
“Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБ-ын 30 сургууль хүүхэд нэг  бүрийг хөгжүүлж байгаа тайлан тоглолт, үзэсгэлэнг давхардсан тоогоор 138 удаа зохион байгуулж, олон нийтэд сурталчиллаа.

Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр   27 сумын 30 сургуулийн 13288 суралцагчийг хэрэгцээ, сонирхолд суурилсан авьяасыг илрүүлэх судалгаанд хамруулан,  37 төрлийн сонгон, секц, дугуйланд нийт 12397  хүүхэд  буюу  93.3%-ийг хамрууллаа.

Бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж  ажиллаж байна
Бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлого, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл,  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэх, хөгжүүлэх үндсэн эрхийг хангахад чиглэглүүлж,аймгийн хэмжээний 27 сумын  цэцэрлэгүүдийн хүүхдийн хоол тэжээл, илчлэг хангалт, Бие бялдрын хөгжилт чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилд  хяналт шинжилгээ, үнэлгээг хийж, зөвлөн туслах, хамтран ажиллаж арга зүйн туслалцаа үзүүлж байна.

Бага насны хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг  өөрсдөө бүтээлээ
Төв аймгийн  Засаг даргын санаачлагаар Аймгийн хэмжээний Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын багш мэргэжилтнүүд  Даавуун материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом наадгай үзүүлэн  хүүхэд нэг бүрийн хөгжилд тохирсон зүйлийг хмийж сургалтын арга зүйг шинэчлэх ажлыг бие даан хийж  сургалтын таатай эрүүл орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа.
Нийгмийн хариуцлагыг сайжруулах иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх жил болгон зарлаж  нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт 2,2 тэр бум  боловсролын салбарт 1,7 тэр бум оруулж эрүүл мэндийн салбарт түргэн тусламийн машины паркшинэчлэл нэгдсэн эмнэлэгт  хүхдийн больницийн их засвар дотоод тохижолт  үзлэг шинжилгээний  лабраторийн багаж тоног төхөөрөмж  сурагчдын дотуур байранд 6 настай хүүхдийн тасгийг тохижуулах  3 хүүхдийн цэцэрлэгийг шинээр  барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор  Зуунмод суманд алс зайнаас сургуульдаа явдаг 6 настангуудад зориулсан  хүүхдийн автобусны үйлчилгээг шинээр бий болгож  ажиллууллаа.

12 САММИТ-д Бүс нутгийн удирдах ажилтнууд  зөвлөлдлөө
Зүүн хойд Азийн орнуудын харилцаа хамтын ажиллагааны   бүс нутгийн   ээлжит зөвлөлгөөн  Төв аймагт  2014 оны 7 р сард болж . байгаль, цаг уур, газарзүйн байршил, зам, тээвэр эдийн засаг, нийгмийн  хөгжлийн  хамтын ажиллагааны  хүрээнд оролцдог  Япон улсын Тоттори муж , БНХАУ ын  Жилинь муж  , БНСУ ын Кангвон муж, ОХУ ын Приморийн хязгаар, Монгол улсын   Төв аймаг 1995 оноос хойш хамтран ажиллаж  энэхүү арга хэмжээ 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаагаас Монгол улс, Төв аймагт  4 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан