Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнод аймагт нэгдсэн шалгалт үргэлжилж байна

МХЕГ-ын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу  Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн боловсрол, соёлын газар, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газруудад хяналт шалгалт үргэлжилж байна. Шалгалтыг МХЕГ-ын  дэд дарга Б.Эрдэнэбилэгт ахалж, таван ажлын хэсэг зохион байгуулж  Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогт нар тус тус удирдаж ажиллаж байна. Шалгалт маргааш хүртэл үргэлжилнэ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан