Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд туйлын аялал хэзээ вэ

Хойд туйлд нохойтой чаргаар аялах эрхэд ялалт байгуулсан Э.Цэрэн цахим ертөнцөд багагүй дэмжигчтэй нэгэн. Түүнийг аялал яг хэзээ болох талаар олон хүн асуусж байгаа учир тэрээр өөрийн цахим хуудсандаа:
"Намайг хэдийд Хойд Туйл руу явахыг асуусан улс их байнаа... Яагаад чимээгүй болчихов гээд гайхшираад зарим нь намайг Хойд Туйлд одоо зугаалж байгаа гээд ойлгочихож... 2015 оны 4 сарын 6 гэхэд тэнд очсон байх юм билээ... Надтай хамт явах 11 улсын нийт 19 хүн асар доргио улс байна. Бид бүгд ФБ-ээр хаалттай групп үүсгээд холбогдсон ба ажаад байхад надаас бусад нь асар их бэлтгэл хийж байгаа бололтой юм... Бээлийний хэмжээ, камерын батарейны тоо, хэдэн гопро авч явах тухай... за тэгээд шөнө зүүдлээд унтахгүй байгаа тухай зэрэг маш их юм бичиж байна. Пост оруулаагүй ганц хүн намайг гэвэл хэр барагтай хүн итгэхгүй байх... Ер нь зөнгөрдөө бол нэлээн зөнгөр ш дээ би чинь... шинэ оны мэндчилгээгээ бүгд Xаски нохойны зурагтай хийж... аа, би харин Xаски нэртэй архи нэгийг авлаа... өөртөө биш ээждээ... даралт тогтоодог гэсэн..."
хэмээн хөгжилтэй хэрнээ аялалынхаа тухай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл хүргэжээ.

0 Сэтгэгдэл
за тэгээд ойртуулж байгаад МОНГОЛ МАЯГААРАА бэлдээд ороорой. Амжилт хүсье
Хамгийн их уншсан