Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирид 32 хүүхэд амиа алдав

Сирийн Хоула хотод болсон армийн довтолгооны үеэр 90 хүн амь үрэгдсэний дотор 32 хүүхэд байсан гэдгийг НҮБ-аас мэдэгдлээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын эсрэг тэмцэл хөдөлгөөн эхэлсэн 2011 оны гуравдугаар сараас хойш олон халдлага, дайралт гарч, хэдэн зуун хүн үрэгдсэн ч нэг дор ийм олон хүүхдийн аминд хүрсэн тохиолдол гараагүй юм. Тийм ч учраас Засгийн газрын энэ удаагийн довтолгооныг уучилж болшгүй гэмт хэрэг хэмээн олон улсын зүгээс буруушаан зэмлэж байна. Уг халдлагыг эрс шүүмжлэн буруутгасан мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Му, Кофи Аннан, Арабын лиг болон Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргажээ.

Кофи Аннаны зуучилсан хэлэлцээрийн дагуу одоо тус улсад НҮБ-ын 250 ажиглагчил ажиллаж, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж буй эсэхийг хянаж байгаа ч арми, Засгийн газрын зүгээс энэ мэт халдлага дайралт зогсохгүй гарсаар байна. Өнгөрсөн оноос хойш Сирид нийтдээ 10 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Europe Amerikiin alaan hydaan ene shuu dee. Ted chin ochood huuhed hogshid emegteichuudiig shursheed bur tengerees computer togloj baigaa yum shig l buuddag shuu dee.
Хамгийн их уншсан