Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралын жилд хэн хэдэн төгрөг зарцуулах эрх атгаж байна вэ


Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар ирэх оныхоо төсвийн хуулийн жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой. Гэвч энэ жилийн төсвийн хувьд хэцүүхэн бас халуухан үйл явдал дунд батлагдсан учраас Засгийн газар шинээр бүрэлдэж бий болсны дараахан буюу өнгөрсөн оны сүүлийн өдрөөс урьтан Ч.Сайханбилэгийн Засгийн газар төсвийн тодотголоо өргөн бариад байна. Маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголоор  хэнд хэдэн төгрөг зарцуулах эрх олгохоор оруулж ирснийг хүргэе.

Хямралын хэмээх цоллон угтсан 2015 онд Монгол Улсын төсөв аль салбарт хамгийн ихээр мөнгө зарцуулагдах хийгээд энэ эрх хэний гарт байгааг сонирхож болох юм.

Хамгийн их мөнгийг мэдээж Сангийн сайд Ж.Эрдэнэбат атгана. Түүнд гурван их наяд төгрөгийн эрх буюу Монгол Улсын төсвийн 40 хувь ногдож буй юм.  Араас нь БСШУ-ны сайд Л.Гантөмөр 1,1 их наяд төгрөг зарцуулах эрхтэйгээр удаалж байна.






0 Сэтгэгдэл
батлан хамгаалахад 197 тэрбум яарцуулахаар байхад Аж үйлдвэртээ 18 тэрбум гэхээр эдийн засаг сгөх ямар ч боломжгүй юм даа
Энэ их санаад оромгүй хөрөнгө яг хүрэх зүйлдээ хүрдэг болуу даа. Хувь байгуулага болон албан байгуулага тайлан өгдөг адил энэ хэдэн нөхөд ил тод ард түмэн бидэнд ингэж тайлан тавдаг болоосой. Дэмжиж байвал сэтгэгдэлээ илгээе
Хамгийн их уншсан